”Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө авсан компаниудыг шалгаж байна

  7e0c710926bnv8sv03j6qsm7kd  ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрт бараа, ажил, үйлчилгээ нийлүүлэх гэрээ байгуулж мөнгийг нь авсан атлаа юу ч хийгээгүй компаниудыг шалгуулахаар Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий 11 компани “Эрдэнэт”-ээс 80-95 хувийн урьдчилгаа төлбөр авчихаад ямар ч ажил хийгээгүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний дотор Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед” болон “Грийт глобал” гэсэн хоёр компани байгаа аж. Дээрх хоёр компани 3.2 сая ам, доллар “Эрдэнэт”-ээс авчээ. Түүнээс гадна “Монгол өртөө”, “Айсбрикер”, “Эн Си Корп”, “Хошигари”, “Тэнгэрийн бэрээ”, “Батмонгол”, “Есөнтэй цэц”, “Дундцүүр”, РПО зэрэг компани 18 мянгаас 1.5 сая ам долларын урьдчилгаа авчээ.

Түүнчлэн, Эдвард Бергманн, Д.Ирмүүн гэх захиралтай “Стандарт металз” компани 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан гэдэг нь нотлогдсон байна. Гэвч ийм их урьдчилгаа мөнгө авсан компаниуд өдгөө ямар ч ажил гүйцэтгээгүй байгаа аж. Тиймээс эдгээр компаниудад шалгалт оруулахаар болоод байгаа юм байна.

Д.Дуулим 24 tsag.mn

URL:

Сэтгэгдэл бичих