”Эрдэнэт үйлдвэр”-ээс мөнгө авсан компаниудыг шалгаж байна
Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэр бүхий 11 компани “Эрдэнэт”-ээс 80-95 хувийн урьдчилгаа төлбөр авчихаад ямар ч ажил хийгээгүй нь шалгалтаар тогтоогдсон байна. Үүний дотор Ж.Мягмаржаргалын “Хенлон лимитед” болон “Грийт глобал” гэсэн хоёр компани байгаа аж. Дээрх хоёр компани 3.2 сая ам, доллар “Эрдэнэт”-ээс авчээ. Түүнээс гадна “Монгол өртөө”, “Айсбрикер”, “Эн Си Корп”, “Хошигари”, “Тэнгэрийн бэрээ”, “Батмонгол”, “Есөнтэй цэц”, “Дундцүүр”, РПО зэрэг компани 18 мянгаас 1.5 сая ам долларын урьдчилгаа авчээ.
Түүнчлэн, Эдвард Бергманн, Д.Ирмүүн гэх захиралтай “Стандарт металз” компани 5.7 тэрбум төгрөгийн урьдчилгаа авсан гэдэг нь нотлогдсон байна. Гэвч ийм их урьдчилгаа мөнгө авсан компаниуд өдгөө ямар ч ажил гүйцэтгээгүй байгаа аж. Тиймээс эдгээр компаниудад шалгалт оруулахаар болоод байгаа юм байна.
URL: