Манайх тоглоом л зардаг болохоос эцэг эх зардаггүй
Нэгэн хос хотын томоохон тоглоомын дэлгүүрт ороод энэ тэр тоглоомуудыг удаан ажиглалаа. Удирдлагатай, электрон, эвлүүлдэг угсардаг, айл гэр гал тогооны бүх төрлийн тоглоомууд, уйлдаг инээдэг бүжиглэдэг гээд л янз янзаараа л байна.
Нөгөө хоёр харж харж сонголт хийж чадалгүй худалдагчид нь хандан “-Уучлаарай, бид охиндоо тоглоом хайж яваа юм.бид өдөржин завгүй ажилтай тул охин маань гэртээ ганцаараа байдаг юм л даа. Тэгээд охинд минь хань болчихоор уйдуулахааргүй тоглоом л….” гэхэд нөхөр нь хажуунаас нь “-охин маань бараг л инээж хөөрөх нь ховор. Охиноо баярлуулмаар байх юм” гэж нэмлээ.
Худалдагч мөрөө хавчаад “-Харамсалтай нь би танд тусалж чадахгүй нь, манайх тоглоом л зардаг болохоос эцэг эх зардаггүй” гээд эргэлээ.
Их ажилтай завгүй гүйгээд л байдаг. Хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэндээ цаг гаргаж ,тэднийгээ баяр хөөртэй сэтгэл хангалуун байлгаж чадахгүй л юм бол ингэж их завгүй ажиллахын хэрэг байна уу??? Тэднийгээ эд хөрөнгөөр биш сэтгэл санаагаар нь тэтгэн хайрлаарай .
У.Сувд
URL: