Манайх тоглоом л зардаг болохоос эцэг эх зардаггүй

1459855_568014846604221_1986935910_nНэгэн хос хотын томоохон тоглоомын дэлгүүрт ороод энэ тэр тоглоомуудыг удаан ажиглалаа. Удирдлагатай, электрон, эвлүүлдэг угсардаг, айл гэр гал тогооны бүх төрлийн тоглоомууд, уйлдаг инээдэг бүжиглэдэг гээд л янз янзаараа л байна.
Нөгөө хоёр харж харж сонголт хийж чадалгүй худалдагчид нь хандан “-Уучлаарай, бид охиндоо тоглоом хайж яваа юм.бид өдөржин завгүй ажилтай тул охин маань гэртээ ганцаараа байдаг юм л даа. Тэгээд охинд минь хань болчихоор уйдуулахааргүй тоглоом л….” гэхэд нөхөр нь хажуунаас нь “-охин маань бараг л инээж хөөрөх нь ховор. Охиноо баярлуулмаар байх юм” гэж нэмлээ.
Худалдагч мөрөө хавчаад “-Харамсалтай нь би танд тусалж чадахгүй нь, манайх тоглоом л зардаг болохоос эцэг эх зардаггүй” гээд эргэлээ.
Их ажилтай завгүй гүйгээд л байдаг. Хүүхдүүдтэйгээ хамт байж, тэдэндээ цаг гаргаж ,тэднийгээ баяр хөөртэй сэтгэл хангалуун байлгаж чадахгүй л юм бол ингэж их завгүй ажиллахын хэрэг байна уу??? Тэднийгээ эд хөрөнгөөр биш сэтгэл санаагаар нь тэтгэн хайрлаарай .
У.Сувд

URL:

Сэтгэгдэл бичих