Өөрсдөө нефтээ боловсруулах цаг болсон юм биш үү

Одоо байгаа нефтийн нөөц 2020-2030 онд дуусна гэсэн статистик бий. Тэгэхээр нефтийн нөөцтэй улс орнуудын хувьд экспортдоо хориг тавих нь байх л ёстой алхам.  Энэ тохиолдолд бидний хийх ёстой алхам бол бусдад найдахгүй, өөрсдийнхөө хүч бололцоог 100 хувь ашиглах-

Газрын тосны салбарт бо­ловс­руулах үйлдвэр олноор ба­рих ажлыг эрчимтэй эхлүүлэх цаг ирснийг өнгөрсөн өдрүүд батал­лаа. Уул уурхайн ханган нийлүүлэлт зогсох тал руугаа орж, хөдөө аж ахуйн салбарын­хан сандралдаж эхэллээ. Ний­тийн тээврийнхэн ч үнээ нэмнэ гэж Засгийн газрыг айлгаад эхлэв. ОХУ нефтийн бүтээгдэ­хүүнийхээ нийлүүлэлтийг бүрэн зогсоочихвол яах вэ. Амьдрал хэрхэн өрнөхийг, нийгэм яаж бужигнахыг төсөөлөхгүй байна.  Төсөөлөхөөс ч айж байна. Энэ үед нэг л зүйл бодогдож байна. Нефть боловсруулах үйлдвэр  барих боломжтой, боломжгүй гэх яриа хэчнээн олон жил хөвөрч байгаа билээ. Шийдвэр гаргах түвшнийхэн яагаад ч юм энэ санааг онцгойлж сонсдог­гүй. Үйлдвэр бариад манайд ашиг­гүй гэх үг л унагадаг. Бас зар­дал нь өндөр гарна гэсэн мөнхийн шалтгаан бий. Гэхдээ мэргэжлийнхэн, энэ салбарын гал тогоонд чанагдаж байгаа хэсэг өөр үг хэлдэг. Төрд да­рамт болохгүйгээр үйлдвэр бай­гуулаад ажиллаад явах бүрэн бололцоотой гэсэн байр суурь илэрхийлдэг.

ОХУ хааж боогоод байгаа­даа ч биш дэлхий нийтээрээ неф­тийн хомсдлоос айж бай­гаа. Одоо байгаа нефтийн нөөц 2020-2030 онд дуусна гэсэн статистик бий. Тэгэхээр неф­тийн нөөцтэй улс орнуудын хувьд экспортдоо хориг тавих нь байх л ёстой алхам. Энэ тохиолдолд бидний хийх ёстой алхам бол бусдад найдахгүй, өөрсдийнхөө хүч бололцоог 100 хувь ашиглах.

Эхний ээлжинд боловсруу­лах үйлдвэрлэлдээ төрөөс бодлого гаргаж анхаарах учир­тай. Ашигтай   байх эсэх нь тийм ч чухал асуудал биш. Үйлдвэр байгууллаа гээд ашиг олохгүй алдагдал хүлээж болно. Гэхдээ бусад салбараасаа тэр ашгийг нөхөөд олчих боломж хангалт­тай байгаа. Жишээ нь уул уур­хай байна. Хэрвээ дизель түлш­ний нийлүүлэлт зогсвол энэ сал­ба­рын ажил эрчтэй өрнөхгүй.

Өнөөдөр нефтээ өдөр шөнө­гүй урд хөрш рүү зөөлгөж байгаа нь зөв бодлого мөн үү. Шууд толгой дохиход хэцүү асуу­дал.  Бид яагаад байгаа нөөцөө ашиглаж, дотоодынхоо асуудлыг зохицуулж чадахгүй гэж. Тамсагийн сав газарт 119.2 сая тн нөөц байгаа нь тогтоогд­сон. Хайгуулын ажлыг эрчим­жүүл­вэл дахиад ч нөөц илрэх боломжтой. Анхны Ерөнхий­лөгч дээлээ газрын тосоор мя­лааж байсан тэр үеэс л боловс­руулах үйлдвэрийн асуудлаа цэгц­т­эйгээр ярьж эхэлсэн бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй л байсан.

“ХЭТ” компани Дорнодын Чой­балсанд нефть боловс­руулах үйлдвэр байгуулах бүх бэлтгэлээ базааж, ТЭЗҮ-ээ бэлд­чихсэн гэх наад захын ба­римт,  жилд 120 мянган тонн нефть боловсруулах хүчин ча­дал бүхий үйлдвэр байгуу­лахад 50 сая ам.доллар хан­галт­тай хү­рэлцэнэ гэсэн суд­лаач­дын үг, нүүрсний их нөөц, нүүрснээс шин­гэн түлш гаргах техноло­гийн ололт гээд нефтийн бүтээг­дэхүүнээ гаднаас горь­дон­гуй хүлээдэг байдлаас гарах олон жишээ бий.  Бо­ломж­гүйгээс боломжийг ур­гуулж хөгжсөн улс орнууд бий. Тэгвэл боломжоос боломж ургуулж хөгжихөд асуудал бай­на гэж үү. Өрөөлийг царайчлал­гүй, өөрсдөө нефтиэ боловс­руулах цаг болсон юм биш үү, Ерөнхий сайд аа.


URL:

Сэтгэгдэл бичих