Уул уурхайн салбарынхан инфляцийн нэмэгдэлтэй цалин олгож эхэллээ

INET6261__tuushinМҮЭ-ны төлөөлөгчид  уул уурхайн салбарынханы  цалин хөлсний өөрчлөлтийг ихээхэн сонирхож байсан. Бороо гоулд ХХК-ийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед инфляцийн нэмэгдэл гэдэг зүйлийг цалингийн системдээ нэвтрүүлсэнээ таницлууллаа.

ҮСХ-ноос гаргасан мэдээллийг үндэслэн хагас жилд тутамд ажилчиддаа инфляцийн нэмэгдлийг цалин дээр нэмж олгодог байна. Бороо гоулд ХХК-аас гадна цөөхөн хэдхэн компаниуд инфляцийн нэмэгдлийг олгож эхэлсэн байна. Инфляцийн нэмэгдэл гэж 60-70 мянган төгрөг дор хаяж нэмэгддэг байна.

Бороо гоулд ХХК-ийн ажилчид 2 ээлжээр 12 цаг ажиллаж байна.7 хоног ажиллаад 7 хоног амардаг байна.Одоогийн байдлаар үндсэн ажилчдын тоо 386-д хүрээд байгааг энэ үеэр хэлж байсан.Нийт ажилчдын 97 хувь нь Монголчууд байгаа юм.

Бороо гоулд ХХК-ийн доод талын  цалин 600 мянга байсан бол одоо 1 сая төгрөгт хүрсэн байна.Инфляцийн нэмэгдлээс гадна ур чадварын нэмэгдэл хөлс нэмж олгодог гэдгийг ажилчид хэлж байсан. 1-5 хүртэлх шат дамжлагыг давж тухай бүрт нь цалин нэмэгддэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих