Уул уурхайн салбарынхан инфляцийн нэмэгдэлтэй цалин олгож эхэллээ
МҮЭ-ны төлөөлөгчид уул уурхайн салбарынханы цалин хөлсний өөрчлөлтийг ихээхэн сонирхож байсан. Бороо гоулд ХХК-ийн хувьд өргөн хэрэглээний бараа бүтээгдхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед инфляцийн нэмэгдэл гэдэг зүйлийг цалингийн системдээ нэвтрүүлсэнээ таницлууллаа.
ҮСХ-ноос гаргасан мэдээллийг үндэслэн хагас жилд тутамд ажилчиддаа инфляцийн нэмэгдлийг цалин дээр нэмж олгодог байна. Бороо гоулд ХХК-аас гадна цөөхөн хэдхэн компаниуд инфляцийн нэмэгдлийг олгож эхэлсэн байна. Инфляцийн нэмэгдэл гэж 60-70 мянган төгрөг дор хаяж нэмэгддэг байна.
Бороо гоулд ХХК-ийн ажилчид 2 ээлжээр 12 цаг ажиллаж байна.7 хоног ажиллаад 7 хоног амардаг байна.Одоогийн байдлаар үндсэн ажилчдын тоо 386-д хүрээд байгааг энэ үеэр хэлж байсан.Нийт ажилчдын 97 хувь нь Монголчууд байгаа юм.
Бороо гоулд ХХК-ийн доод талын цалин 600 мянга байсан бол одоо 1 сая төгрөгт хүрсэн байна.Инфляцийн нэмэгдлээс гадна ур чадварын нэмэгдэл хөлс нэмж олгодог гэдгийг ажилчид хэлж байсан. 1-5 хүртэлх шат дамжлагыг давж тухай бүрт нь цалин нэмэгддэг байна.
URL: