Америкт цасан шуурга дэгджээ
2-ны орой Америкийн төв, зүүн нутагт цасан шуурга дэгдсэний улмаас өнөөгийн байдлаар 13 хүн нас бараад байна. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр ч ажлаа яаралтай завсарлажээ.
НҮБ-ын төв байр 3-ны өдөр ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан яаралтай мэдэгдэл хийлгэж ажлаа завсарлажээ. Түүнчлэн Америкийн зүүн нутгийн олон сургууль завсарлаж, Засгийн газрын байгууллагууд ч ажлын цагаа богиносгон, зарим нь завсарласан бөгөөд агаарын тээврийн 2000 гаруй нислэг саатсан байна. Гэвч Нью-Йоркийн метро болон нийтийн зорчигч тээвэр, төмөр зам ажилласаар байна.
Өнөөгийн байдлаар, Америкийн зүүн нутгийг хамарсан цасан шуурганы эрч аажмаар буурч байна.
Нью-Йорк хотын шинэ засаг дарга хэлэхдээ, цасан шуурганы гамшгийг бүх хүчээрээ зохицуулах болно гэжээ.
\Д.Х\ сhina radio
URL: