Америкт цасан шуурга дэгджээ

3bd92b28fd22ffe0big2-ны орой Америкийн төв, зүүн нутагт цасан шуурга дэгдсэний улмаас өнөөгийн байдлаар 13 хүн нас бараад байна. Нью-Йорк дахь НҮБ-ын төв байр ч ажлаа яаралтай завсарлажээ.

НҮБ-ын төв байр 3-ны өдөр ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан яаралтай мэдэгдэл хийлгэж ажлаа завсарлажээ. Түүнчлэн Америкийн зүүн нутгийн олон сургууль завсарлаж, Засгийн газрын байгууллагууд ч ажлын цагаа богиносгон, зарим нь завсарласан бөгөөд агаарын тээврийн 2000 гаруй нислэг саатсан байна. Гэвч Нью-Йоркийн метро болон нийтийн зорчигч тээвэр, төмөр зам ажилласаар байна.

Өнөөгийн байдлаар, Америкийн зүүн нутгийг хамарсан цасан шуурганы эрч аажмаар буурч байна.

Нью-Йорк хотын шинэ засаг дарга хэлэхдээ, цасан шуурганы гамшгийг бүх хүчээрээ зохицуулах болно гэжээ.

\Д.Х\ сhina radio


URL:

Сэтгэгдэл бичих