Хятадын “Тод Чоно” компани иргэдийг хохироож байна

biz3Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай  “Тод Чоно” ХХК-ийн хохирогч болсон  Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн В.Бат­сүхийн эхнэр Ч.Мөнх­цэцэг өчигдөр мэдээлэл хийв. Учир нь түүний нөхөр, хүү хоёр нь тус барилгын компанид ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирчээ.

Тодруулбал түүний нөхөр В.Батсүх тус компанид ор­чуулагч хийж байгаад энэ оны есдүгээр сард эрүүл мэн­дийн шалтгаанаар аж­лаасаа гарчээ. Үнэндээ нөх­рийг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэн компа­нийн захир­лууд болох Сун Жи Хуа, Цай Зун Ши нар хүүг нь мөн ямар ч шалт­гаан­гүйгээр ажлаас нь хал­сан аж. Хохи­рогчийн эхнэр Ч.Мөнх­­­цэ­цэгийн ярьж буй­гаар дээрх нэр бүхий хятад компани шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэх 300 төгрө­гийн үнэтэй бэлэн гоймон ажилч­дадаа өгдөг, өдөр нь захын гадуур хаясан бай­цаа, гахай нядалдаг газ­раас батгана ялаа шавсан га­­­­хайн яс авч ирэн хаягдал бүтээгдэхүүнээр хоол хийж өгдөг байсан гэнэ.

Тэр ч бүү хэл хятад ажилч­даас нь 2-3 хүн зуны гурван сар ажил­лаад л ходоод нь цоорч нутаг буцдаг байсан талаар ярьж байв.

эх сурвалж: өглөөний сонин


URL:

Сэтгэгдэл бичих