Хятадын “Тод Чоно” компани иргэдийг хохироож байна
Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тод Чоно” ХХК-ийн хохирогч болсон Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн В.Батсүхийн эхнэр Ч.Мөнхцэцэг өчигдөр мэдээлэл хийв. Учир нь түүний нөхөр, хүү хоёр нь тус барилгын компанид ажиллаж байхдаа эрүүл мэндээрээ хохирчээ.
Тодруулбал түүний нөхөр В.Батсүх тус компанид орчуулагч хийж байгаад энэ оны есдүгээр сард эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа гарчээ. Үнэндээ нөхрийг нь хорт хавдар туссан гэдгийг мэдсэн компанийн захирлууд болох Сун Жи Хуа, Цай Зун Ши нар хүүг нь мөн ямар ч шалтгаангүйгээр ажлаас нь халсан аж. Хохирогчийн эхнэр Ч.Мөнхцэцэгийн ярьж буйгаар дээрх нэр бүхий хятад компани шөнийн цагаар “Дотно сэтгэл” гэх 300 төгрөгийн үнэтэй бэлэн гоймон ажилчдадаа өгдөг, өдөр нь захын гадуур хаясан байцаа, гахай нядалдаг газраас батгана ялаа шавсан гахайн яс авч ирэн хаягдал бүтээгдэхүүнээр хоол хийж өгдөг байсан гэнэ.
Тэр ч бүү хэл хятад ажилчдаас нь 2-3 хүн зуны гурван сар ажиллаад л ходоод нь цоорч нутаг буцдаг байсан талаар ярьж байв.
эх сурвалж: өглөөний сонин
URL: