​Бие биеэ хэмлэж, “бөөс” түүж хоёр долоо хонов

Хоёр долоо хоногийн хуга­цаанд хуралдсан ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гарагт хаал­таа хийлээ. Улс орны эдийн засгийн таагүй нөхцөл бай­далд үнэлэлт дүгнэлт өгөх учир­тай уг чуулган хэлэлцэх асууд­лаа тодорхойлж чадаагүй гэх шүүмж­лэлд өртөж байсан тө­дий­­гүй хэлэлцэхээр оруулж ир­­сэн таван хуулийн төслөө ч ба­талж чадалгүй өндөрлөсөн юм.

Өөрөөр хэлбэл, зорилготой ху­ралд­даг ээлжит бус чуулган зо­рилгоосоо ухарч, хоёр намын ги­шүүдийн талцаж хэрэлдэх ху­рал болов. Алтны ил тод байд­лын тухай хууль, Урт нэртэй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэ­сэн гурван хуулийг МАН-ын зү­гээс эсэргүүцэж завсарлага ав­сан учраас үлдсэн хоёр хууль бо­лох Хөрөнгө оруулалтын сан­гийн тухай хууль, Хөрөнгө оруу­лал­тын тухай хуулиудыг бат­лах нь ээлжит бус чуулганы гол зорилго байв. Гэхдээ энэ зо­рил­гоо ч биелүүлээгүй учраас шүүмж­лээд байгаа хэрэг. Гишүүд заа­вал хуулийн төсөл батлах гэж хуралддаггүй гэх “хөөрхөн” шал­таг шалтгаан тоочсон ч энэ удаа­гийн чуулган үнэхээр үр дүнтэй байж чадсангүй гэдгийг хаа хаа­наа л хүлээн зөвшөөрөх биз.

Тэд ээлжит бус чуулганы хам­гийн том ололт нь энэ хуулийн төслийг яг батлахад бэлэн болгож, намуудын бүлгүүд саналаа нэгтгэж чадсанд оршино хэмээн тодорхойлов. Яг батлахад бэлэн болгочихсон атлаа яагаад батлалгүй өнгөрүүлсэн юм бэ гэдгийг гишүүд тайлбарлахдаа “Бид алдах эрхгүй, том асуудлыг багтаасан учраас тун нухацтай ярилцах нь зөв” хэмээв. Сайн дураа хүрвэл тэд таван минутад ч хууль ба­талчихдаг. Эсвэл олонхи нь хүч түрээд асуудлыг шийдчихдэг. Ха­­рин эдгээр өдрүүдэд тун эв­тэй байж бүгдээрээ хуулийн төс­лийг хойшлуулахаар санаа оноо­гоо нэгтгэж, хэлэлцсэн юм шиг үгээ нийлүүлсэн нь хэнд ч хар төрүүлж байгааг нуух юун. Гишүүдийн хэлээд бай­гаа санаа бол зөв. Мэдээж түү­хий хууль боловсруулснаас ну­хац­тай ярилцаж хэлэлцээд боловс­руул­чих учиртай. Гэхдээ 90 га­руй зарчмын зөрүүтэй саналыг хэ­лэлцэх гэж өдөр шөнөгүй ху­ралдсан ажлын хэсгийнхэн муу ажилласан гэдэг дүгнэлтэд хү­рээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, Хө­рөнгө оруулалтын хууль бо­лон Хөрөнгө оруулалтын сан­гийн хуульд орсон Баялгийн санд хамааралтай заалттай хол­боотойгоор асуудал үүсч нэг ч хууль гарахгүй тарахад хүрсэн.

Га­даадын асар их хөрөнгө та­тахын тулд Баялгийн сан бай­гуулна хэмээн хуулийн төсөлд оруул­сан ч тус санд Нийгмийн даатгалын болон төрийн өмчийн хөрөнгө оруулалттай санг ха­мааруулахгүй хэмээн заасан нь нэг асуудал хэмээн УИХ-ын ги­шүүн Ц.Нямдорж тайлбарлаж, ги­шүүд үүнийг нь дэмжсэнээр дээрх хуулийн энэ заалтыг эргэж ха­раад нэг мөсөн тооцоо су­дал­гаатай, нарийн судлах үүднээс намрын чуул­ганаар үргэлжлүүлэн хэлэлцэх нь зөв гэж дэмжсэн төдий. Аж­лын хэсгийн гишүүд аятайхан суугаад судалчихсан бол ялимгүй жижигхэн алдаагаар шалтаглаж, үр дүнгүй хуралдсан гэж шүүмж­лүүлэх асуудал үүсэхгүй байв.

Хэдийгээр үр дүнтэй хуралдсан гэж өөрсдийгөө өмгөөлж байгаа ч хуулийн төсөл батлалгүй зав­сарласан анхны ээлжит бус чуул­ганыг хэн ч зорилготой ху­ралдсан гэж дүгнэхгүй гэдгийг ойл­гох биз ээ. Тэд ирэх мягмар гарагт намрын чуулганаа нээхээр тов тогтоож захирамж гаргалаа. Бас л өчнөөн олон хуулийн төс­лүүдийг оруулж ирэхээр захи­рам­жид тусгасан байгаа. Энэ байд­лаар завсарлага авч, эсвэл хагас дутуу боловсруулсан хуу­лийн төслийн бөөсийг түүх гэж заваарсаар хугацаа алдвал тэр олон хуулийн төслийг ба­талж амжихгүй хойшлуулна. Ги­шүүд бөөс түүдэг, бие биенээ хэм­лэдэг зангаа засахгүй бол Газ­рын тухай багц хууль зэрэг олон чухал хуулийн төслүүд энэ мэ­тээр хойшилсоор ирэх хаврын чуул­ган хүргэх вий дээ.

Намрын чуулганы хуралдаанаар хэлэлцэх чухал асуудлын нэг нь 2014 оны Монгол Улсын төсвийн тухай хуулийн төсөл аж. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 2013 оны Монгол Улсын төсвийг баталсан. Ингэхдээ нэгдсэн төсвийн урсгал зардал 35.4 тэрбум төгрөгөөр нэ­мэгдэж, нэгдсэн төсвийн хөрөн­гийн зардал 2.7 тэрбум төгрөгөөр, эр­гэж төлөгдөх цэвэр зээл 37.3 тэрбум төгрөгөөр тус тус буурч нэгдсэн төсвийн нийт зарлага 4.6 тэрбум төгрөгөөр буурахаар тооцоолон баталсан билээ. Ту­хайн үед УИХ дээр 2013 онд бүсээ чангалах бус эдийн засгаа тогтвортой авч үлдэх бодлого барьж ажиллахаар баталсан би­лээ. Харин ирэх оны Төсвийг хэр­хэн батлах нь өнөөгийн эдийн за­сагт үүсээд байгаа нөхцөл байд­лыг хэрхэн шийдвэрлэх, гадаадын хө­рөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадах эсэх гээд олон хүчин зүй­лээс шалтгаалахаар байгаа юм. 2014 оны Төсвийн тухай хуулийг да­галдан Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Нийг­мийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хууль, Тө­рөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиг­лэл батлах тухай УИХ-ын тог­тоо­лын төслүүд батлагдана.

Мөн он дамжин яригдаж, хоёр ч чуулганаас унагасан Газрын ту­хай багц хуулийн төсөл болон бу­сад дагалдан өргөн мэдүүлсэн хуу­лийн төслүүдийг хэлэлцэнэ. Хууль зүйн салбарын шинэчлэлийн хү­­рээнд яригдах багц хуулиуд мөн зуны хугацаанд гишүүдийн зү­гээс өргөн мэдүүлсэн нэлээд олон хуулийн төслүүдийг энэ нам­рын чуулган хэлэлцэж бат­ла­хаар захирамжилжээ. Ээлжит чуул­ганаар эдгээр хуулийн төс­лүү­дийг хэлэлцэнэ.


Эх сурвалж: Б.Өнөртогтох www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих