10 мянган ам.доллар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

10 мянган ам.доллар хулгайлсан этгээдийг илрүүлжээ

Өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт орших “Ундрага” зоогийн газарт иргэн О-гийн цүнхнээс 10 мянган  ам.доллар алдагдсан хэргийг нөхөн илрүүлжээ.

Хэргийг иргэн  н.Содчимэг гэгч нь үйлдсэнийг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байгаа ажээ.

Ер нь сүүлийн өдрүүдэд автомашинаасаа болон цүнхнээсээ их хэмжээний мөнгө, бусад үнэт зүйлсийг хулгайд алдах явдал ихэссэн билээ.

Тиймээс ч иргэдийг автомашиндаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлсийг үлдээхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.

/www.mminfo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих