10 мянган ам.доллар хулгайлсан этгээдийг илрүүлжээ
Өнгөрсөн зургадугаар сарын 17-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багт орших “Ундрага” зоогийн газарт иргэн О-гийн цүнхнээс 10 мянган ам.доллар алдагдсан хэргийг нөхөн илрүүлжээ.
Хэргийг иргэн н.Содчимэг гэгч нь үйлдсэнийг нь Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс илрүүлэн шалгаж байгаа ажээ.
Ер нь сүүлийн өдрүүдэд автомашинаасаа болон цүнхнээсээ их хэмжээний мөнгө, бусад үнэт зүйлсийг хулгайд алдах явдал ихэссэн билээ.
Тиймээс ч иргэдийг автомашиндаа их хэмжээний мөнгө, үнэт зүйлсийг үлдээхгүй байхыг ЦЕГ-аас анхааруулж байна.
URL: