Уран экспортлох нь тодорхой боллоо, харин хаягдлаа яах вэ

682Монгол Улсад Фран­цын Гадаад хэргийн сайд саяхан айл­чилсан. Энэ үеэр Францын “Аре­ва” групп Монгол Улсын тө­рийн өмчит “Мон-Атом” ком­панитай хамтарсан компани бай­гуулах гэрээнд гарын үсэг зурчихаад явсан.

Энэ нь “Аре­ва” групп, “Кожеговь” ком­па­нитай холбоотой элдэв асуул­тад нэг мөр хариулт өгсөн хэ­рэг байв. Дээрээс нь Монгол Улс уран олборлох нь тодорхой бол­сон гэдгийг ч бэлхнээ хэ­лээд өглөө.

Гэхдээ Францын “Арева” групп дангаар биш манайхан “Мон-Атом” гэдэг компаниар дамжуулж тэднийг хянахын зэрэгцээ хамтарч ура­ны олборлолт хийх болж байх шиг байна. Ерөнхийдөө хөнд­лөнгөөс харахад, хамтарсан ком­пани байгуулж байгаа нь яах аргагүй хяналт тавих гэж нэг хэлбэр гэдэг нь тодорхой бол­лоо. Гэхдээ энэ бол хам­тарсан компани байгуулсны зөв­хөн нэг л зорилго. Цаана нь олон ач холбогдол, тодорхой бус зүйлүүд нуугдаж байгаа. Улаан­бадрах суманд өрнөсөн асууд­лаас болоод иргэд жагсч, тэмцэж, “Кожеговь” компанийг ажлаа хийхэд саад болж бай­сан.

Яагаад гэвэл гадаадын нэг компани манай улсад орж ирээд, ураны лиценз авчихаад, га­зар ухаж, байгаль орчин хор­дуулаад байна гэх ойлголт ир­гэдэд байсан. Тэгвэл “Мон-Атом”-тай хамтарсан компани бай­гуулснаар монголчууд өөрс­­дөө уранаа олборлоно, тэ­­гэх­дээ гадны компанийн тус­лам­жийг авч байгаа гэх ойл­­гол­тыг иргэдийн толгойд суул­­гаж, элдэв эсэргүүцлийг нь зогсоох боломжтой байж бо­­лох юм.

Одоогоор хамтарсан ком­­панийн 34 хувийг манай улс эзэм­шиж байгаа гэх мэдээлэл гар­сан. Дээрээс нь Монголын Зас­гийн газар “Арева” групп бо­лон “Мон-Атом” компанийн хамтарч байгуулсан компанийн ажлыг амжилттай явуулах тал дээр бүх талаас нь дэмжинэ гэдгийг Япон улсад айлчлал хийх үеэрээ ярьсан байсан. Энэ бүхэн уран олборлох үйл ажиллагаа эрчимжиж эхэлнэ гэдгийг шууд хэлээд өгч байна.

Одоогоор “Арева” групп манай улсад 27 тусгай зөвшөөрөл эзэмш­дэг гэсэн мэдээллийг гад­ны зарим сайтад мэдээлж бай­гаа юм. Харин манай за­рим нэг албаны хүмүүсийн хэлж байгаагаар “Арева”-ийн нийт эзэшиж байгаа тусгай зөв­шөөр­лийн бараг тал нь Дор­ноговь аймагт байдаг гэх. Хамгийн гол нь энэ олон тус­гай зөвшөөрлийг бүгдийг нь ойрын хугацаанд ажил хэрэг болгохоор хичээж байгаа тухай гадны том сайтууд мэдээлсэн нь Дор­ноговь аймаг тэр чигээрээ ураны уурхай болж хувирах гэж байгааг хэлээд ч байх шиг.

Ерөнхийдөө хамтарсан ком­пани байгуулахын зэрэгцээ сө­рөг хүчний гишүүд ч уран ол­бор­лохыг яаравчлахыг са­нуулж байгаа харагдсан. Мөн уран ямар ч аюулгүй гэдгийг ч олон нийтэд ойлгуулах хэрэг­тэй мэтээр Су.Батболд ярьж бай­сан нь асуудал нэгэнт ший­дэгд­сэн гэдгийг улам мэд­рүүлээд байгаа юм. Дээрээс нь “Кожеговь” компанийн тус­лан гүйцэтгэгч “Ордгео” ком­пани ирэх өвөл ямар ч бай­сан арванхоёрдугаар сарын 30 хүртэл өрөмдлөгө хийх мэ­дээлэл байгаа. Магадгүй жи­лийн дөрвөн улирлын турш өрдөмдөж байж ч бо­лох юм.

Одоо нэгэнт гал тэрэг хөдөлчихлөө. Тиймээс зог­соох ямар ч арга байхгүй бол­сон гэсэн үг. Харин бид Улаан­бад­рах суманд өрнөсөн асуу­далтай адлихан зүйлийг дахиж дав­тахгүй, эрсдэлд орохгүйн тө­лөө маш сайн хянаж, техно­ло­гийн горимыг нь сайн мөрдөж ажил­лах хэрэгтэй байгаа юм. Тэр дундаа Цөмийн энергийн газраас сайн хянаж ажиллах шаард­лагатай байна. Газар ну­таг, иргэдийн аюулгүй байд­лын төлөө шүү дээ. Тэртэй тэр­гүй ямар нэг эрсдэл гарлаа гэ­хэд Монголын Засгийн га­зар үүрнэ гэх утгатай заалт Цө­мийн энергийн тухай хууль­даа тусгаад өгчихсөнөөс хойш хариуцлагатай байх шаард­лагатай гэдгийг сануулах гэсэн хэ­рэг.

Нөгөө талаар манай ура­наа гаргаад, ашиг оллоо ч гэсэн цөмийн хог хаягдлаа яах вэ гэдэг асуулт гарч ирнэ. Шар нунтаг экспортолсон орон цө­мийн хог хаягдлаа буцаагаад өөрөө авах ёстой гэсэн нэг журам байсан. Түүнийг одоо больсон талаар олон хүн хэлээд байгаа. Гэхдээ л газар шороо, эх нутгийнхаа төлөө санаа тавьдаг цөөнгүй хүн цөмийн хог хаягдал явсаар байгаад уран олборлосон газраа ирдэг нь жам гэдгийг ч яриад байгаа. Өнөө цагт уран авсан орон өөрөө цөмийн хаягдалаа шийднэ гэж байгаа ч ихэнх том орон энэ асуудлыг 50:50 хувиар шийдэх гэрээ байгуулдаг гэдгийг учир мэдэх хүмүүс сануулсаар л бай­гаа. Үндсэндээ цөмийн хог хаягдлынхаа тавин хувийг уран экспортолсон оронд нь бу­цааж өгөх нөхцөлтэйгээр ху­дал­даж авдаг гэх үү дээ.

Өнөө­дөр Франц улс цөмийн энер­гийн хэрэглээгээрээ дэлхийд дээ­гүүрт ордог. Тиймдээ ч “Аре­ва” компани дэлхийн өн­цөг булан бүрт очиж уран олбор­лож, улс орныхоо цөмийн хэ­рэг­цээг хангаж байгаа. Өөрс­дөө ураны нөөцөө дууссан бо­лохоор бусдынх руу орж бай­гаа нь мэдээж. Гэхдээ нэг сонир­холтой зүйл байгаа нь Франц өөрийнхөө цөмийн хог хаягдлыг яг яасан бэ, одоо яаж байгаа вэ гэх асуулт. Зарим дэл сул яриагаар бол Франц улс цө­мийн хог хаягдлаа булахын оронд галт тэргэнд ачаад байн­га ийш тийш нь явуулж байдаг гэх. Энэ бараг л үнэн юм билээ.

Үүнээс аваад үзвэл Франц улс цөмийн хог хаягдлаа булах газаргүй гэсэн үг болж таарах гээд байгаа юм. Тийм учраас манай улсаас авч гаргасан шар нунтагаа ашиглачихаад, цө­мийн хог хаягдлаа буцаагаад өгөх магадлал өндөр гэж хардах гээд байна. Тиймээс цөмийн хаягдлаа яах вэ гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Мэдээж хамтарсан компани байгуулж, Засгийн газар бүх талаар нь дэмжиж ажиллах гэж байгаа хойно цөмийн хог хаягдлаа яах тухай гэрээ хэлцэл байгуулсан байх. Үгүй юмаа гэхэд аман байдлаар тохирсон зүйл байж л таараа. Монголчуудад хал багатай л байгаасай гэж найдах үлдээд байна.

Шинэчлэлийн Засгийн газар, Ерөнхий сайд нэгийг бодож, хоёрыг тун­гаасан байлгүй гэж итгэх л үлд­лээ. Уран олборлох “галт тэ­рэг” нэгэнт хөдөлчихлөө шүү дээ.

 

Н.Пунцаг Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих