Г.Энхтайваныг авилгалын хэргээр шалгаж эхэллээ
Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Хуулийн засаглал тогтооно” гэсэн уриа хэрэгжих эсэх нь хууль хяналтын байгууллагын ажилтанууд өргөсөн тангарагтаа хир үнэнч улс төрөөс хараат бус тууштай ажиллахаас хамаарах болж байна. Өмнө нь Г.Энхтайван мөн л авилгалын хэрэгт холбогдож албаны эрх мэдлээ ашиглаж байгууллагын өмчид бүртгэгдсэн 9911 дугаарын номерийг бусадтай хамтран худалдаж мөнгө завшиж байсаныг нь шалган Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газрын 2011 оны 06/1435 тоотоор гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайн 2011 оны 01/1453 тоотоор эрүү үүсгэж байжээ. Зах зээлийн үнэлгээгээр 9911 дугаартай утасны дугаар дунджаар 15 сая төгрөгөөр арилжаалагддаг байна. Өөрөөр хэлбэл тэрээр ийм хэмжээний мөнгийг бусадтай хамтарч хувьдаа завшсан гэсэн үг. Г.Энхтайван 2012 оны 3 сард Канад улсын Стандартын зөвлөлийн 8 төлөөллөгчдийг Дархан-Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлэн төсвөөс 1606710 төгрөгийг хувьдаа завшсаныг нь Авлигатай тэмцэх газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны 06/3173 тоотоор тогтоож хохирлыг барагдуулах шийдвэрийг Мэргэжлийн хяналтын байцаагч акт тавьж байжээ.
URL: