Г.Энхтайваныг авилгалын хэргээр шалгаж эхэллээ

    Шинэчлэлийн Засгийн газрын нэг жилийн босгон дээр авилгал,албан тушаалын хэргээр нилээдгүй эрхмүүд шалгуулах хэрэг үйлджээ. Тэдгээрийн нэг нь Ерөнхий сайдын хүн гэж олонд танил болсон Стандартчилал,хэмжилзүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хууль бусаар томилогдон ажиллаж байгаа Г.Энхтайван юм. Г.Энхтайван нь албан тушаал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж байгууллагын нэрийг ашиглан гадаадын байгууллагаас мөнгө гаргуулж авах, төрийн бус байгууллагын дансаар мөнгө угаах, байгууллагын нэр барьж хувь хүний дансаар гадаадын стандарт борлуулах,  ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр зах зээлийн үнээс илүү үнээр бараа материал худалдан авах, хувийн компанид давуу эрх олгож чанар муутай насжилт өндөртөй машинуудыг байгууллагадаа шахаж хувьдаа мөнгө завших,  байгууллагын засвар нэрийн дор ямарч үр ашиггүй засвар хийж төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулах,  тусгай зөвшөөрөл, загварын гэрчилгээг хууль зөрчин олгож компаниудад давуу байдал олгох, хуурамч тушаал үйлдэж шүүх байгууллагад худлаа мэдээлэл өгсөн   зэрэг хууль бус үйлдлийн талаархи баримтуудыг авилгалтай тэмцэх газар шалгаж эхэлжээ.

    Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн “Хуулийн засаглал тогтооно” гэсэн уриа  хэрэгжих эсэх нь хууль хяналтын байгууллагын ажилтанууд өргөсөн тангарагтаа хир үнэнч улс төрөөс хараат бус тууштай ажиллахаас хамаарах болж байна. Өмнө нь Г.Энхтайван мөн л авилгалын хэрэгт холбогдож  албаны эрх мэдлээ ашиглаж байгууллагын өмчид бүртгэгдсэн 9911 дугаарын номерийг бусадтай хамтран худалдаж мөнгө завшиж байсаныг нь шалган  Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг  завших, үрэгдүүлэх  гэмт үйлдлийг Авлигатай тэмцэх газрын 2011 оны 06/1435 тоотоор гэмт хэргийн шинжтэй болохыг тогтоож Нийслэлийн прокурорын орлогч Ё.Сагсайн 2011 оны 01/1453 тоотоор эрүү үүсгэж байжээ. Зах зээлийн үнэлгээгээр 9911 дугаартай утасны дугаар дунджаар 15 сая төгрөгөөр арилжаалагддаг байна. Өөрөөр хэлбэл тэрээр ийм хэмжээний мөнгийг бусадтай хамтарч хувьдаа завшсан гэсэн үг.  Г.Энхтайван 2012 оны 3 сард Канад улсын Стандартын зөвлөлийн 8 төлөөллөгчдийг Дархан-Уул аймгийн Стандартын хэлтсийн үйл ажиллагаатай танилцуулна гэж хуурамч баримт бүрдүүлэн төсвөөс 1606710 төгрөгийг хувьдаа  завшсаныг нь Авлигатай тэмцэх газрын 2012 оны 8 дугаар сарын 23-ны 06/3173 тоотоор тогтоож хохирлыг барагдуулах шийдвэрийг Мэргэжлийн хяналтын байцаагч  акт тавьж байжээ.


Б.Өлзийт

URL:

Сэтгэгдэл бичих