“Ноёд” группийн ноёнтон хуулиас зугтаж чадсангүй

IMG_19051Улс төр,нийгэм эдийн за­саг гээд нийгмийн сал­барт тохиолдсон онц­лох содон үйл явдал, үг үйлд­лээ­рээ долоо хоногийн турш ан­хаар­лын төвд орсон улстөрч, ур­лаг, спорт гээд бүх салбарын эрх­мүү­дийг хийсэн үйлдэл, хэлсэн үг­нийх нь төлөө онцолдог “До­лоо хоногийн дуулиант нө­хөр” онцлох булангийнхаа энэ удаа­гийн онцлох хүнээр гэмт хэр­гийн ертөнцөд эрэн сурвалж­лаг­­­даж багагүй дуулиан тарьж, эцэст нь баривчлагдаад байгаа Мон­гол Ул­сын гавьяат жүжигчин Т.Ариу­наа­гийн нөхөр “Ноёд” группийн за­хирал Г.Буяндоржийг нэрлэж бай­на. Түүнийг  бусадтай нийлж мөн­гө угаасан, залилан хийсэн хэр­гээр 2008 оноос хойш УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж эхэлсэн гэдэг. Тодруулбал, Г.Буяндорж, “Ноёд” группийн санхүүгийн албаны дарга Д.Мөнхзул, нягтлан бодогч К.Ергали, Б.Гантулга, П.Энхцэцэг нарыг албан тушаал эрх мэдлээ ашиглан хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, хуурамч акц оруулж ирсэн, архи, шар айрагны онцгой татварын тайланд тусгалгүйгээр онц их хэмжээний буюу 277 сая 158 мянган төгрөгийн татвараас зайлсхийсэн, Дархан-Уул айм­гийн цагдаагийн хэлтсийн эдийн зас­гийн албаны мөрдөн байцаагч Д.Бям­бадорж, Д.Саруул нарт ар­­ван сая төгрөгийн хахууль өг­сөн зэрэг хэрэгт холбогдуулан шал­гасан юм.

Ингээд 2008 онд Г.Буяндорж, Ш.Ергали, П.Энх­цэ­цэг, Г.Ган­тул­га нарт холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд хэ­лэл­цэж, Г.Буяндорж нарт хол­бог­дох хэргийг хэрэгсэхгүй бол­­гож байсан. Харин “Ноёд” груп­­­пээс 18 мянган ширхэг хуу­рамч акц илрүүлсэн ч буцаан өгч, үүнийхээ хөлсөнд 10 сая төг­рөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон мөрдөн байцаагч Д.Са­руул, Д.Бямбадорж нарт тус бүрт нь таван жил 10 хоногийн хо­рих ял оноож, хоёулангаас нь та­ван сая төгрөг гаргуулж, улсын ор­лого болгохоор шийдвэрлэж бай­сан гэх. Г.Буяндоржийн хувьд энэ мэт удаа залилангийн хэрэг болон мөнгө угаасан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл бай­на. Тэрбээр шалгагдаж байх ху­га­цаанд ир гэсэн цагт ирдэггүй бай­сан, удаа дараа болсон шүүх ху­рал­даанд ирээгүй учир ийнхүү  орон даяар эрэн сурвалжилж гэ­рийг нь битүүмжилсэн хэ­рэг. Гэр­тээ очихгүй усанд хаясан чу­­луу шиг алга болсон эр­хэм Г.Буян­­доржийн гэрийг наймду­гаар сарын 13-ны өдөр ШШГЕГ-аас битүүмжлэв.

Тэднийх “Sky Tower” хороололд байдаг аж.  Мөн түүний нэр дээр зарлан дуу­дах хуудсыг хаяглан, гэрийнх нь хаалган дээр наасан байсан. Ард түмний хайртай дуучин мөн нөхрөө дагаад алга болсон бөгөөд түүний найз нөхөд нь утасдаж, хаана яваа, юу болсон талаар тодруулахад “Та бүхэн санаа зо­волтгүй ээ. Манай нөхрийг бус­­дыг залилсан гэж шалгаж бай­­гаа юм билээ. Үнэндээ бид хоёр бусдыг залилж, манай хүн гэмт хэрэг хийсэн асуудал огт байх­гүй. Харин манай компа­нийн н.Билэгт гэдэг хүүхэн л бөөн будлиан хутгасан юм шиг бай­гаа юм. Бид харин түүнд залилуулчи­хаад байна” хэмээн ярьж явсан та­лаар эх сурвалжууд дуулгажээ. Ханилсан хань нь улс орон даяар эрэн сурвалжлагдаж өөрөө ч гэр­тээ очиж чадахгүй тэнүүчилж амь­дарч байгаа нь эрхэм гавьяа­тад мэдээж амархан биш байгаа. Тий­мээс ч гэмгүй хэмээн хань­даа итгэж, түүнийхээ төлөө да­гаад явж байгааг нь буруутгах ар­гагүй юм. Хүмүүс ч гэсэн Г.Буян­доржоос илүү Т.Ариунаа гавьяатыг муулж, ад үзэж байгаа нь тодорхой. Хайрлаж хүндэлж бай­сан дуучных нь хань нь ийм муухай хэрэгт холбогдож, эрэн сурвалжлагдаж байгаа нь эн­гийн нэг асуудал биш учраас.

 

Г.Буян­дор­жийн гаргасан энэ мэт үйлдэл ал­бадан саатуулахад хангалттай үндэслэл болно хэмээн албаны эх сурвалж мэдэгдэж, түүнийг бүг­сэн газраас нь гаргаж ирэн ба­ривчлахаар эрж хайсны эцэст эхнэр Т.Ариунаагийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Оргил” хотхоны хашаанд барьсан таван ханатай монгол гэрт амь­дарч байхад нь баривчилжээ. Гэрт хоргодож амьдарч байна гэх иргэдээс өгсөн мэдээллийн дагуу хуулийнхныг очиход сэ­жиг авсан Г.Буяндорж эхнэр МУГЖ, дуучин Т.Ариунаагийн “LEXUS 350”  маркийн УБД- 7878 дугаарын улаан өнгийн ав­тома­шинаар зугтсан байна. Гэ­сэн ч түүнийг өнгөрсөн баасан га­рагт баривчлан ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид хүр­гүүл­жээ. Өмгөөлөгч нь гадуур ба­ривч­лалгүй байцаах ямар ар­га байгаа талаар судлаж яваа дуул­дана. Ерөнхийлөгчийн хэл­сэнчлэн хэрэг хийсэн, хийсэн гэж шалгагдаж байгаа бол гутлаа өм­сөөд, зангиагаа зүүгээд үнэн мө­нийг нь шалгуулах ёсзүй эр­хэм Г.Буяндоржид байгаагүй бо­­лолтой. Төрөө хүндлээд дууд­сан цагт нь очиж байцаалт өгөн шалгуулсан бол ингэтлээ их дуу­лиан шуугиан болж сайн ха­нийнхаа нэрийг шал дээр хөг­лөрүүлэх байсан ч юм бил үү. Ямар ч байсан холбогдсон хэргийнхээ та­лаар мэдээлэл өгөхөөс тат­гал­заж удаа дараа зугтсан нь үнэн учраас түүнийг баривчлан саа­туулах нь тодорхой. Хэргийн үнэн мөнийг олж, үнэхээр хэрэг хий­сэн бол тэр ялаа үүрээд хэцүү нэр­тэд орох биз ээ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих