“Сувдан сондор”-ынхон хүн чулуун хөрөг олжээ

fb83db466f61a8c3be532136d928f3a9_LСоёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор-9” аяллын баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Хөргийн хөндийд шинээр хүн чулуун хөрөг  нээн илрүүлжээ.

Хөргийн хөндийд хүрмэн чулуугаар хийсэн 7 хүн чулуу байдаг бөгөөд хэдэн жилийн өмнө 2 хүн чулууг нь  аймгийн Угсаатны зүйн музейд авчирч байрлуулсан байна. Шинээр олдсон хүн чулууг боржин чулуугаар нэлээд тод уран чамин урласан нь уг газраас гучаад км-т байдаг Ламтын хүн чулуун хөрөгтэй хийц нэг болохыг тогтоож, магадгүй тэндээс зөөвөрлөн авчирсан байж болзошгүй гэж эрдэмтэд  таамагласан  байна.

Сүхбаатар аймаг Г.Сүхээ

montsame


URL:

Сэтгэгдэл бичих