“Сувдан сондор”-ынхон хүн чулуун хөрөг олжээ
Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор-9” аяллын баг Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг Хөргийн хөндийд шинээр хүн чулуун хөрөг нээн илрүүлжээ.
Хөргийн хөндийд хүрмэн чулуугаар хийсэн 7 хүн чулуу байдаг бөгөөд хэдэн жилийн өмнө 2 хүн чулууг нь аймгийн Угсаатны зүйн музейд авчирч байрлуулсан байна. Шинээр олдсон хүн чулууг боржин чулуугаар нэлээд тод уран чамин урласан нь уг газраас гучаад км-т байдаг Ламтын хүн чулуун хөрөгтэй хийц нэг болохыг тогтоож, магадгүй тэндээс зөөвөрлөн авчирсан байж болзошгүй гэж эрдэмтэд таамагласан байна.
Сүхбаатар аймаг Г.Сүхээ
montsame
URL: