МАН-аас Ё.Отгонбаяр “гарсан” бололтой

УИХ-ын гишүүн Ё.От­гон­баяр намаасаа “гарсан” болол­той. Тэрбээр намынхаа Бага хуралд ч оролцсонгүй­гээс  гад­на яагаад оролцоогүй­гээ намын­хаа нөхдөд тайлбарлаагүй гэнэ шүү. Бие нь түр чилээрхэж эм­нэлэгт хэвтэн эмчлүүлээд бай­сан түүний хувьд ч намынхаа Ба­га хуралд төдийлөн ач хол­бог­дол өгсөнгүй хэмээн олон хүн ярьж байгаа аж. Мөн намын дарга Ө.Энхтүв­шин Бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ “Ерөнхийлөг­чийн сонгуулийн үеэр бид эв нэгдэлтэй байж, хамтарч ажиллаж чадаагүй. Нэгэн зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж чадаагүй. Үүнээс гад­на намынхаа даргыг дэмжиж ажиллаж чадаагүй юм. Мөн зарим хүмүүс авлигын хэрэгт холбогдож, сонгуулийн үеэр намынхаа нэр хүндийг уна­гаа­сан” хэмээн мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл Ё.Отгонбаярт хариуцлага тооцно гэх утга санааг битүүхнээр илэр­хийлсэн. Тиймээс тэрбээр хариуцлага хүлээж намдаа үлдэх болов уу. Аль эсвэл “гарчихсан” юм болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих