МАН-аас Ё.Отгонбаяр “гарсан” бололтой
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр намаасаа “гарсан” бололтой. Тэрбээр намынхаа Бага хуралд ч оролцсонгүйгээс гадна яагаад оролцоогүйгээ намынхаа нөхдөд тайлбарлаагүй гэнэ шүү. Бие нь түр чилээрхэж эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байсан түүний хувьд ч намынхаа Бага хуралд төдийлөн ач холбогдол өгсөнгүй хэмээн олон хүн ярьж байгаа аж. Мөн намын дарга Ө.Энхтүвшин Бага хурлын үеэр тавьсан илтгэлдээ “Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бид эв нэгдэлтэй байж, хамтарч ажиллаж чадаагүй. Нэгэн зорилгынхоо төлөө хамтдаа зүтгэж чадаагүй. Үүнээс гадна намынхаа даргыг дэмжиж ажиллаж чадаагүй юм. Мөн зарим хүмүүс авлигын хэрэгт холбогдож, сонгуулийн үеэр намынхаа нэр хүндийг унагаасан” хэмээн мэдэгдсэн. Түүний энэхүү мэдэгдэл Ё.Отгонбаярт хариуцлага тооцно гэх утга санааг битүүхнээр илэрхийлсэн. Тиймээс тэрбээр хариуцлага хүлээж намдаа үлдэх болов уу. Аль эсвэл “гарчихсан” юм болов уу.
URL: