Хүний аминд хүрсэн барилга сүндэрлэж эхэлжээ
“Тэнгис” кинотеатрын урд талд баригдаж байсан барилгын бэхэлгээний төмөр унаж, оюутан залуу амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарч байсан. Улмаар барилгын ажлыг бүрэн зогсоогоод байсан ч өдгөө тус барилгын ажил дахин эхэлжээ.
Дахин барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн гэх мэдээлэл гараад байна. Анх тус газрын зөвшөөрлийг усан оргилуур барина хэмээн авсан байсан ч удалгүй 22 давхар үйлчилгээний барилга болгон хувиргасан байдаг.
Харин 19 настай залуугийн амь насанд хүрсэн хэрэгт барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан Н.Батбилэг, Н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, күний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Эх сурвалж: Нийгмийн толь
URL: