Хүний аминд хүрсэн барилга сүндэрлэж эхэлжээ

527-1375416630middle“Тэнгис” кинотеатрын урд талд баригдаж байсан барилгын бэхэлгээний төмөр унаж, оюутан залуу амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарч байсан. Улмаар барилгын ажлыг бүрэн зогсоогоод байсан ч өдгөө тус барилгын ажил дахин эхэлжээ.
Дахин барих зөвшөөрлийг Барилга хот байгуулалтын яамнаас өгсөн гэх мэдээлэл гараад байна. Анх тус газрын зөвшөөрлийг усан оргилуур барина хэмээн авсан байсан ч удалгүй 22 давхар үйлчилгээний барилга болгон хувиргасан байдаг.
Харин 19 настай залуугийн амь насанд хүрсэн хэрэгт барилгын гүйцэтгэгч компанийн ажилтан Н.Батбилэг, Н.Оюунгэрэл нарт Эрүүгийн хуулийн 138.2-т зааснаар буюу хөдөлмөр аюулгүй ажиллагааны журам зөрчиж, күний амь эрсдэхэд хүргэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг.
Эх сурвалж: Нийгмийн толь

URL:

Сэтгэгдэл бичих