Хойд солонгосын дипломат ажилтнууд их хэмжээний тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завдав
Манай улс руу БНХАУ аар дамжин ирж байсан Хойд Солонгосын иргэд их хэмжээний тариа хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байна.
Энэ сарын 15 нд Замын-Үүдээр орж ирсэн БНАСАУын иргэдийн ачаанд их хэмжээний тариа байгаа тухай мэдээллийг Эцгын Эдийн засгийн албаныхан авч, улмаар тус сум дахь цагдаагийн хэлтэст мэдэгдэн, гаалийнхантай хамтран ачаанд нь үзлэг хийсэн байна. Үзлэгээр БНАСАУын дипломат паспорттай, ҮХААЯнд гэрээгээр ажилладаг иргэд “Кундам” нэртэй тариа их хэмжээгээр хууль бусаар хил давуулахыг завдсаныг тогтоожээ. Өдгөө тэднийг Замын Үүд дэх цагдаагийн хэлтсийн ажилтнууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
“Кундам” нь элэгний дархлааг сэргээж, үйл ажиллагааг нь эрчимжүүлдэг бөгөөд манай иргэдийн дунд нэлээд эрэлттэй байдаг аж. Уг тарианы гурван сарын хэрэглээ нь 130 150 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд түүнийг импортлох зөвшөөрөлтэй компани байдаг ч тус улсаас монголд ирж буй хүмүүс ашиг олохын тулд зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлэхийг завддаг аж.
URL: