Хойд солонгосын дипломат ажилтнууд их хэмжээний тариа хууль бусаар нэвтрүүлэхийг завдав

ec6c6a658310f32ebigМанай улс руу БНХАУ ­аар  дамжин ирж байсан Хойд Солонгосын  иргэд  их  хэмжээний  тариа  хууль  бусаар  хил  нэвтрүүлэх  гэж байсныг хуулийн байгууллагынхан илрүүлэн шалгаж байна.

Энэ сарын 15 ­нд Замын-­Үүдээр орж ирсэн БНАСАУ­ын иргэдийн  ачаанд  их  хэмжээний  тариа  байгаа  тухай  мэдээллийг  Эцг­ын  Эдийн засгийн албаныхан авч, улмаар тус сум дахь цагдаагийн  хэлтэст  мэдэгдэн,  гаалийнхантай  хамтран    ачаанд  нь  үзлэг  хийсэн  байна.  Үзлэгээр  БНАСАУ­ын  дипломат  паспорттай,  ҮХААЯ­нд гэрээгээр ажилладаг иргэд “Кундам” нэртэй тариа их  хэмжээгээр хууль бусаар хил давуулахыг завдсаныг тогтоожээ.  Өдгөө тэднийг Замын ­Үүд дэх  цагдаагийн хэлтсийн ажилтнууд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.

“Кундам”  нь  элэгний  дархлааг  сэргээж,  үйл  ажиллагааг  нь  эрчимжүүлдэг    бөгөөд  манай  иргэдийн  дунд  нэлээд  эрэлттэй  байдаг аж. Уг тарианы гурван сарын хэрэглээ нь 130 ­150 мянган  төгрөгийн  үнэтэй  бөгөөд  түүнийг  импортлох  зөвшөөрөлтэй  компани  байдаг  ч  тус  улсаас  монголд  ирж  буй  хүмүүс  ашиг  олохын тулд зөвшөөрөлгүйгээр хил нэвтрүүлэхийг завддаг аж.


URL:

Сэтгэгдэл бичих