Мексикт есөн хүн ор сураггүй алга болжээ
Алга болсон эдгээр хүмүүс олон нийтээс санал асуулга авдаг байсан талаар “Associated Press” агентлаг мэдээлэв. “Мексик улсын баруун эргийн Мичоакан мужид оршин суудаг эдгээр хүмүүс хар тамхичдын гарт алуулсан байж болзошгүй” хэмээн тус улсын цагдаагийн албаныхан таамаглав. “Өнгөрсөн даваа гарагт баривчлагдсан хар тамхи наймаалдаг этгээд уг хэргийг үйлдсэн байж магадгүй” хэмээн албаныхан сэжиглэж байгаагаа нуусангүй. Учир нь хар тамхиа худалдаалдаг хүмүүсээс нь олон нийтийн санал асуулга авснаас болж хар тамхины эрэлт буурсан тул дээрх гэмт хэрэгтэй холбож тайлбарлахаас өөр аргагүйд хүрээд байна.
URL: