Мексикт есөн хүн ор сураггүй алга болжээ

1_1371691208Алга болсон эдгээр хүмүүс олон нийтээс санал асуулга авдаг бай­сан талаар “Associated Press” агент­лаг мэдээлэв. “Мексик улсын баруун эргийн Мичоакан мужид оршин суудаг эдгээр хүмүүс хар там­хич­дын гарт алуулсан байж бол­зош­гүй” хэмээн тус улсын цагдаагийн албаныхан таамаглав. “Өнгөр­сөн даваа гарагт баривчлагдсан хар там­хи наймаалдаг этгээд уг хэр­гийг үйлдсэн байж магадгүй” хэмээн албаныхан сэжиглэж байгаагаа нуусангүй. Учир нь хар там­хиа худалдаалдаг хүмүүсээс нь олон нийтийн санал асуулга авснаас  болж хар тамхины эрэлт буурсан тул дээрх гэмт хэрэгтэй холбож тайлбарлахаас өөр аргагүйд хүрээд байна.


URL:

Сэтгэгдэл бичих