Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна
Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна.
Товчхондоо түүний ярилцлага бидний нийтлэлийг баталгаажуулсан гэсэн үг.
Хууль эрх зүйг эрхэмлэн дээдэлдгээрээ дэлхийд гайхагддаг Герман улс уг хэргийг нарийвчлан мөрдлөг хийх гэсэн боловч Венийн конвенцийн дагуу дипломат эрх ямба нь халдашгүй учраас одоогийн байдлаар мөрдлөг хийх боломжгүй гэдгийг тус улсын өдөр тутмын “Берлины мэдээ” болон “ВZ” сонин онцолжээ.
Тус сонины сэтгүүлч Lars Petersen 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн дугаартаа Б.Даваадоржтой холбоотой материалыг “Мөнгө угаасан элчин сайд” гэсэн гарчигтайгаар нийтэлж бидний бичсэн нийтлэлийг мөн л баталсан байна.
Иймд бид Lars Petersen сэтгүүлчийн бичсэн болон өөр хэвлэл мэдээллүүдэд гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
Б.Даваадорж Монгол үндэстний хувцасаар гангарах дуртай нэгэн. Гэвч тэрбээр баяр ёслолын арга хэмжээнд гадуур хувцас болох дээл буюу / ReEz-Kappe/ булган малгайгаа хэр удаан өмсөх бол.
Тэрбээр Майн дахь Лейпциг буюу Франкфуртад боловсрол эзэмшсэн. Б.Даваадорж эдийн засагч мэргэжилтэй. 2009 оны арваннэгдүгээр сараас ХБНГУ-д Монголын Элчин сайдаар ажиллаж эхэлсэн.
Улаанбаатарт эх орондоо байхдаа сонинд гольф тоглох дуртай талаараа ярилцлага өгч байсан байна.
Тэрбээр эх орондоо хэл аманд өртдөг хүний тоонд ордог. Одоо түүнд бүр хэцүү байх бололтой.
Берлины прокурорын байгууллагын нууц мэдээлэлд элчин сайд мөнгө угаасан хэрэгт сэрдэгдэж байгаа талаар дурдсан байна.
Германы томоохон банк болох “Дойче” банкинд дахь хувийн дансанд нь 2012 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд нийтдээ 201800 еврогийн үнийн дүнтэй таван удаагийн гүйлгээ хийсэн байна.
Банкны ажилчид дээрх мөнгөний гарал үүсэл, учир шалтгаан нь тодорхойгүй байсан тул дипломат Б.Даваадоржоос асуусан байна.
Тэрбээр прокурорын газрын өгсөн бичигт холбогдуулж тайлбарлахдаа “Энэ мөнгө нь Монгол дахь өөрийн хувийн хөрөнгөөс эх үүсвэртэй.
Үүгээр хувийн машин худалдан авах, Берлинд дэх амьжиргаан, хувийн хэрэгцээндээ зарцуулах зориулалттай” гэжээ.
Гэвч банк дээрх их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэрдэж байгаа юм байна.
Гэхдээ Германы мөрдөгчид “Даваадоржийг Берлины прокурорын байгууллагаас мөрдөн шалгах гэхээр түүний дипломат эрх ямба нь саад учруулж байна. Одоогоор тэнд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг баримталж байгаа.
Гэхдээ улс нь авилгалд идэгдсэн. Өнөөгийн байдлаар үндэсний иргэний агаарын тээврийн өндөр албан тушаалтнууд бүлэглэн гадаад улсад мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Өнгөрсөн гурван жилд Берлин дэх ГХЯ болон прокурорын газраас 60 орчим дипломатуудыг шалгаж хэрэг үүсгэсэн байдаг.
Түүний дотор Б.Даваадорж мөнгө угаах гэмт хэрэг хийсэн байж болзошгүй талаар хангалттай баримт байдаг. Энэ талаар нарийвчилсан мөрдлөг хийх гэсэн боловч Венийн конвенцийн дагуу дипломат эрх ямба нь халдашгүй учраас одоогийн байдлаар мөрдлөг хийх боломжгүй” гэжээ.
Германчууд уг асуудлыг ГХЯ-аараа дамжуулан шийдвэрлэх хүсэлтэй байгаа боловч одоогийн байдлаар тодорхой шийдэлд хүрч чадахгүй байгаа юм байна.
Гэхдээ гурван долоо хоногийн дараа прокурорын газар мөрдөн байцаалтыг эхлүүлэхээр зохицуулсан.
Монгол Улсад тэрбээр Монголын хуулийн дагуу албан ёсоор хариулт өгөх ёстой байх гэж Германы хэвлэлүүдэд дурдсан байна.
Lars Petersen
Балдорж овогтой Даваадорж 55 настай, 2009 оны арваннэгдүгээр сараас ХБНГУ-д элчин сайдаар сууж байгаа. Берлины хуульчид түүний дипломат бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ёстой болоод байна.
Учир нь 201800 евро Германы банкан дахь хувийн дансандаа хийснийг нь олж илрүүлсэн юм. 2012 онд Хойд Солонгосын элчин сайд автобусны мөнгө төлөхгүй явж байгаад шалгагчид баригдахдаа элчин сайдын бүрэн эрхээр далайлгаж, би автобусанд мөнгө төлөхгүй, төлөх ёсгүй гэсэн тухай бүртгэгдэж байжээ.
Энэ мэтчилэн дипломатууд Берлинд онцгойрдог.
Гадаад харилцааны яамны ажилтан хэлэхдээ “Герман улс өөр байдлаар дипломатуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг” гэжээ.
Германучууд Хятад Орос гэсэн хоёр том гүрний дундах мөнгө угаах хамгийн найдвартай орон гэж тодорхойлдог байна.
Манай сонинд нийтлэгдсэн Б.Даваадоржтой холбоотой материалуудыг Германы хэвлэлүүд шуугиж асуудал болгон дэвшүүлсэн байна.
Мөн дээрх дуулиан тариад байгаа хэрэгт Германы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Элчин сайд Б.Даваадорж одоогоор дээрх асуудалд ямар нэгэн тайлбар коментийг албан ёсоор мэдэгдээгүй гэж дурдсан аж.
Р.САРУУЛ
Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”
URL: