Элчин сайд мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байна

9290_982Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж 2013 оны зургаадугаар сарын 13-нд “Өдрийн сонин”-ы ¹ 149 дугаарт ярилцлага өгчээ. Ингэхдээ манай сонинд гарч байсан нийтлэлд хариу өгсөн байна. Эл ярилцлагыг тус сонины Берлин дэх тусгай сурвалжлагч авчээ.Ярилцлагад бидний нийтлэлдээ дурдаж байсан “Альяанс” даатгалаас яагаад татгалзах болсон, мөн Монгол Улсаас шилжүүлж байсан 201800 еврогийн асуудлыг дурдсан байна.

Товчхондоо түүний ярилцлага бидний нийтлэлийг баталгаажуулсан гэсэн үг.

Хууль эрх зүйг эрхэмлэн дээдэлдгээрээ дэлхийд гайхагддаг Герман улс уг хэргийг нарийвчлан мөрдлөг хийх гэсэн боловч Венийн конвенцийн дагуу дипломат эрх ямба нь халдашгүй учраас одоогийн байдлаар мөрдлөг хийх боломжгүй гэдгийг тус улсын өдөр тутмын “Берлины мэдээ” болон “ВZ” сонин онцолжээ.

Тус сонины сэтгүүлч Lars Petersen 2013 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн дугаартаа Б.Даваадоржтой холбоотой материалыг “Мөнгө угаасан элчин сайд” гэсэн гарчигтайгаар нийтэлж бидний бичсэн нийтлэлийг мөн л баталсан байна.

Иймд бид Lars Petersen сэтгүүлчийн бичсэн болон өөр хэвлэл мэдээллүүдэд гарсан нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.

Б.Даваадорж Монгол үндэстний хувцасаар гангарах дуртай нэгэн. Гэвч тэрбээр баяр ёслолын арга хэмжээнд гадуур хувцас болох дээл буюу / ReEz-Kappe/ булган малгайгаа хэр удаан өмсөх бол.

Тэрбээр Майн дахь Лейпциг буюу Франк­фуртад боловсрол эзэмшсэн. Б.Даваадорж эдийн засагч мэргэжилтэй. 2009 оны арван­нэг­дүгээр сараас ХБНГУ-д Монголын Элчин сайдаар ажиллаж эхэлсэн.

Улаанбаатарт эх орон­доо байхдаа сонинд гольф тоглох дуртай талаараа ярилцлага өгч байсан байна.

Тэрбээр эх орондоо хэл аманд өртдөг хүний тоонд ордог. Одоо түүнд бүр хэцүү байх бололтой.

Берлины прокурорын байгууллагын нууц мэ­дээлэлд элчин сайд мөнгө угаасан хэрэгт сэрдэгдэж байгаа талаар дурдсан байна.

Германы томоохон банк болох “Дойче” банкинд дахь хувийн дансанд нь 2012 оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд нийтдээ 201800 еврогийн үнийн дүнтэй таван удаагийн гүйлгээ хийсэн байна.

Банкны ажилчид дээрх мөнгөний гарал үүсэл, учир шалтгаан нь то­дорхойгүй байсан тул дипломат Б.Даваадор­жоос асуусан байна.

Тэрбээр прокурорын газрын өгсөн би­чигт хол­богдуулж тайлбар­лахдаа “Энэ мөнгө нь Монгол дахь өөрийн ху­вийн хөрөнгөөс эх үүсвэр­тэй.

Үүгээр хувийн машин худалдан авах, Берлинд дэх амьжир­гаан, хувийн хэрэгцээндээ зарцуулах зориулалттай” гэжээ.

Гэвч банк дээрх их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэмээн сэрдэж байгаа юм байна.

Гэхдээ Германы мөр­дөгчид “Даваадоржийг Берлины прокурорын бай­гуул­лагаас мөрдөн шалгах гэхээр түүний дипломат эрх ямба нь саад учруулж байна. Одоогоор тэнд мөнгө угаах гэмт хэргийн эсрэг хуулийг баримталж байгаа.

Гэхдээ улс нь авилгалд идэгдсэн. Өнөөгийн байд­лаар үндэсний иргэ­ний агаарын тээврийн өндөр албан тушаалтнууд бү­лэглэн гадаад улсад мөнгө угаасан гэмт хэрэгт буруутгагдаад байгаа юм.

Өнгөрсөн гурван жилд Берлин дэх ГХЯ болон про­курорын газраас 60 ор­чим дипломатуудыг шал­гаж хэрэг үүсгэсэн байдаг.

Түүний дотор Б.Даваа­дорж мөнгө угаах гэмт хэрэг хийсэн байж бол­зошгүй талаар хан­галттай баримт байдаг. Энэ та­лаар нарийвчилсан мөрд­лөг хийх гэсэн боловч Венийн конвенцийн дагуу дипломат эрх ямба нь халдашгүй учраас одоо­гийн байдлаар мөрдлөг хийх боломжгүй” гэжээ.

Германчууд уг асууд­лыг ГХЯ-аараа дам­жуулан шийдвэрлэх хүсэлтэй байгаа боловч одоогийн байд­лаар тодорхой ший­дэлд хүрч чадахгүй байгаа юм байна.

Гэхдээ гурван до­лоо хоногийн дараа про­ку­рорын газар мөрдөн байцаалтыг эхлүүлэхээр зо­хицуулсан.

Монгол Улсад тэрбээр Монголын хуулийн дагуу албан ёсоор хариулт өгөх ёстой байх гэж Германы хэвлэлүүдэд дурдсан бай­на.

Lars Petersen

Берлиний мэдээ сонины нийтлэлийг бусад сайтууд нь ингэж мэдээлжээ

Балдорж овогтой Даваа­дорж 55 настай, 2009 оны арваннэгдүгээр сараас ХБНГУ-д элчин сайдаар сууж байгаа. Берлины хуульчид түүний дипломат бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах ёстой болоод байна.

Учир нь 201800 евро Германы банкан дахь хувийн дансандаа хийснийг нь олж илрүүлсэн юм. 2012 онд Хойд Солонгосын элчин сайд автобусны мөнгө төлөхгүй явж байгаад шалгагчид баригдахдаа элчин сайдын бүрэн эрхээр далайлгаж, би автобусанд мөнгө төлөхгүй, төлөх ёсгүй гэсэн тухай бүртгэгдэж байжээ.

Энэ мэтчилэн дипло­матууд Берлинд онцгойрдог.

Гадаад харилцааны яамны ажилтан хэлэхдээ “Герман улс өөр байдлаар дипломатуудыг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үздэг” гэжээ.

Германучууд Хятад Орос гэсэн хоёр том гүрний дундах мөнгө угаах хамгийн найдвартай орон гэж тодорхойлдог байна.

Манай сонинд нийтлэгд­сэн Б.Даваадоржтой холбоо­той материалуудыг Германы хэвлэлүүд шуугиж асуудал болгон дэвшүүлсэн байна.

Мөн дээрх дуулиан тариад байгаа хэрэгт Германы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Элчин сайд Б.Даваадорж одоогоор дээрх асуудалд ямар нэгэн тайлбар коментийг албан ёсоор мэдэгдээгүй гэж дурдсан аж.

Р.САРУУЛ

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”


URL:

Сэтгэгдэл бичих