“МИАТ”-ийн экс удирдлагуудыг өнөөдөр шүүнэ
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ ” компанийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно.
Эл хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болох ёстой байсан ч шүүгдэгч Ч.Хоролсүрэн хоёр өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар ийнхүү шүүх хурлыг хойшлуулжээ.
Шүүгдэгч нарын зүгээс батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Г.Мянган
URL: