“МИАТ”-ийн экс удирдлагуудыг өнөөдөр шүүнэ

МИАТ1“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй “МИАТ ” компанийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид болно.

Эл хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт болох ёстой байсан ч шүүгдэгч Ч.Хоролсүрэн хоёр өмгөөлөгчөө сольсон тул хавтаст хэрэгтэй бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар ийнхүү шүүх хурлыг хойшлуулжээ.

Шүүгдэгч нарын зүгээс батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Г.Мянган


URL:

Сэтгэгдэл бичих