Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго 452 тэрбумын хэргээр хоригдож, дуулиан дэгдээлээ
Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр 16 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, мөнгө угаасан гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. Энэ үеэр иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан талаар мэдээлсэн юм. Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа О.Эрдэнэсолонго нь БСШУ-ы сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр юм байна. Түүний Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болохыг цагдаагийнхан илрүүлснээ мэдэгдлээ. Мөн энэ хэрэг дээр Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ. Mongolcomments.mn |
URL: