Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго 452 тэрбумын хэргээр хоригдож, дуулиан дэгдээлээ

new photo

Цагдаагийн Ерөнхий газраас өнөөдөр 16 цагт хэвлэлийн бага хурал зарлаж, мөнгө угаасан гэмт хэрэгтэй холбоотой мэдээлэл хийлээ.

Энэ үеэр иргэн О.Эрдэнэсолонго нь мөнгө угаасан байж болзошгүй тул түүнийг өнөөдөр цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан  талаар мэдээлсэн юм.
Үүний зэрэгцээ иргэн О.Эрдэнэсолонгын нөхөр нь одоогийн УИХ-ын гишүүн тул энэ хэрэг тогтоогдвол  нөхрийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д тавина гэдгийг мэдэгдсэн.

Их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод байгаа О.Эрдэнэсолонго нь БСШУ-ы сайд асан одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр юм байна.

Түүний Зоос, Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2013 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болохыг цагдаагийнхан илрүүлснээ мэдэгдлээ.
УМБГ, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг их хэмжээний мөнгөтэй холбоотой энэ хэргийг шалгах явцад тэдний хөрөнгийг битүүжилж байгаа гэнэ.

Мөн энэ хэрэг дээр Олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ.

Mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих