Тавантолгойн хувьцааны ханш 6300 төгрөгөөр буурчээ
Тус компани жилийн өмнө 520 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээр хамгийн том компанийн тоонд багтаж байлаа. Хувьцааны ханш 3.5 дахин буурсны улмаас зах зээлийн үнэлгээ нь 139 тэрбум төгрөг болжээ. Хувьцаа нь өгөөж сайтай байгаа ч ханш огцом буурч буйг шинжээчид “Олборлолтын талбайн нүүрсний нөөц нь багасаж, өндөр зардалтай болж байгаа нь хувьцааны ханш буурах шалтгаан болсон” хэмээн дүгнэж буй аж.
Б.Заяа
МОНЦАМЭ
URL: