Тавантолгойн хувьцааны ханш 6300 төгрөгөөр буурчээ

331e3f942c23eda63bbfc98119bd7453_L“Тавантолгой” компанийн хувьцааны ханш 8800 төгрөгөөс 2500 төгрөг болтлоо буурч тэргүүлэгчийн байр сууриа АПУ компанид алджээ.

Тус компани жилийн өмнө 520 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй, Монголын хөрөнгийн биржийн бүртгэлээр хамгийн том компанийн тоонд багтаж байлаа. Хувьцааны ханш 3.5 дахин буурсны улмаас зах зээлийн үнэлгээ нь 139 тэрбум төгрөг болжээ. Хувьцаа нь өгөөж сайтай байгаа ч ханш огцом буурч буйг шинжээчид “Олборлолтын талбайн нүүрсний нөөц нь багасаж, өндөр зардалтай болж байгаа нь хувьцааны ханш буурах шалтгаан болсон” хэмээн дүгнэж буй аж.

Б.Заяа

МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих