Туул голоос дахин эрэгтэй хүний цогцос олдлоо
Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийнхэн өчигдөр 23.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн X хороо, Морингийн давааны арын Туул голын уснаас цогцос гаргажээ. Талийгаач нь 60 орчим насны эрэгтэй хүн байсан гэнэ. Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааны тогтоохоор ажиллаж байгаа аж.
Дашрамд, энэ сарын 24-нд Маршалын гүүрээс нэг км орчим зайд Туул голын уснаас 55-60 орчим насны эрэгтэй хүн цогцос олдсон юм. Энэ хэргийг мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.
/TVMONGOLIA/
URL: