Туул голоос дахин эрэгтэй хүний цогцос олдлоо

20130527_tuul golНийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын бүлгийнхэн өчигдөр 23.30 цагийн орчимд Хан-Уул дүүргийн X хороо, Морингийн давааны арын Туул голын уснаас цогцос гаргажээ. Талийгаач нь 60 орчим насны эрэгтэй хүн байсан гэнэ. Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааны тогтоохоор ажиллаж байгаа аж.

Дашрамд, энэ сарын 24-нд Маршалын гүүрээс нэг км орчим зайд Туул голын уснаас 55-60 орчим насны эрэгтэй хүн цогцос олдсон юм. Энэ хэргийг мөн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа.

/TVMONGOLIA/


URL:

Сэтгэгдэл бичих