“Хэлгүй” гишүүн зунжингаа хэл амаа билүүднэ гэнэ үү

8783_270УИХ-ын “хэлгүй” ги­шүү­дийн нэг Увсын Б.Чойжилсүрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн да­раа өөрийнх нь тухай ганц хоёр мэдээ гарга­сан сонинг ч үлдээлгүй хэв­лэл, мэдээл­лийн­хэнтэй ёстой л нэгий­гээ үзэлцэж, нэхий байтугай дээлээ уралцах сурагтай.

Увсад хөөрхөн буд­лиан хутгасаар УИХ-ын гишүүн болж дөн­гөсөн Б.Чойжилсүрэн гишүүн сүүлийн үед ихээхэн хэл амтай байгаа. Барилгын “Хурд” компани нь “Суруга Монгол” компанийн эзэмшлийн газрыг булаасан хэргээр “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны оршин суугчидтай баахан зарга үүсгэсэн ч ШӨХТГ болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний хэл­тэс хүртэл асуудал даамжирсаар эцэст нь эрхэм ги­шүүний компани ялагдал хүлээгээд байгаа.

Тэгвэл УИХ-ын гишүүний цалин нь амьдралд нь тэр бүр хүрэхгүй бай­гаа эрхэм гишүүн Ерөнхийлөгчийн сонгуу­лийн дараа баахан сонин, телевизтэй шүүхдэлцэж “шархаа нөхөх”-өөр шийд­сэн гэнэ.

Өдөр тутмын бараг л бүх сонин, долоо, найман телевизийг овоо хараандаа онилчихсон байгаа Б.Чойжилсүрэн ги­шүүн лав л энэ зунжин шүүхийн хаалга сахиж, хөөрхөн мөнгө цуглуулахаар санаа шулуудсан бололтой. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг нь л энэ байх.

http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8783


URL:

Сэтгэгдэл бичих