“Хэлгүй” гишүүн зунжингаа хэл амаа билүүднэ гэнэ үү
УИХ-ын “хэлгүй” гишүүдийн нэг Увсын Б.Чойжилсүрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа өөрийнх нь тухай ганц хоёр мэдээ гаргасан сонинг ч үлдээлгүй хэвлэл, мэдээллийнхэнтэй ёстой л нэгийгээ үзэлцэж, нэхий байтугай дээлээ уралцах сурагтай.
Увсад хөөрхөн будлиан хутгасаар УИХ-ын гишүүн болж дөнгөсөн Б.Чойжилсүрэн гишүүн сүүлийн үед ихээхэн хэл амтай байгаа. Барилгын “Хурд” компани нь “Суруга Монгол” компанийн эзэмшлийн газрыг булаасан хэргээр “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны оршин суугчидтай баахан зарга үүсгэсэн ч ШӨХТГ болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний хэлтэс хүртэл асуудал даамжирсаар эцэст нь эрхэм гишүүний компани ялагдал хүлээгээд байгаа.
Тэгвэл УИХ-ын гишүүний цалин нь амьдралд нь тэр бүр хүрэхгүй байгаа эрхэм гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа баахан сонин, телевизтэй шүүхдэлцэж “шархаа нөхөх”-өөр шийдсэн гэнэ.
Өдөр тутмын бараг л бүх сонин, долоо, найман телевизийг овоо хараандаа онилчихсон байгаа Б.Чойжилсүрэн гишүүн лав л энэ зунжин шүүхийн хаалга сахиж, хөөрхөн мөнгө цуглуулахаар санаа шулуудсан бололтой. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэдэг нь л энэ байх.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=8783
URL: