Н.Дашдаваа: Монгол улс хар дэвтэртэй болох цаг болсон
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа саяхан Онлайн парламентийн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч болсон юм. Түүнтэй энэ тухай ярилцлаа.
-Онлайн парламентийнтухайхүмүүсөөрөөрийнхөөрөөойлгож, харжбайна?
-Манай улсад цахим ертөнцтэй байнга холбоотой байж чаддаг нэг сая гаруй хэрэглэгч байна гэсэн тоо баримт бий. Тэнд хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, бусадтай санаа бодлоо солилцож байна. Онлайн парламент эдгээрийн нэгэн хэсэг нь.
-Facebook, Twitter-ээрсаналбодлооилэрхийлжхэлэлцдэг, мэтгэлцдэг. Үүнээсялгарахачхолбогдол, үүрэгоролцообайгаабайх?
-Хүмүүс цахим ертөнцөд өөр өөрийн санаа бодлоо илэрхийлээд, хэлэлцээд л байдаг. Маш олон хэрэгтэй санал, санаачлага тэнд хоосон цацагдаж өнгөрдөг байж болохгүй. Тэр бүхнийг нэгтгэж бодлого, хөтөлбөр боловсруулж, боломжтойг нь аль нэг шатны шийдвэрт тусгуулахаар энэ ажлыг эхлүүлсэн.
-Улстөрчид, сайд, дарганарбасцахимертөнцөдасуудалдэгдээгээдбайдагньхэрзөвюмбол?
-Би түүнийг зөв талаас нь хардаг. Эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлэлцэх гэж байгаа, шийдэл хайсан асуудлаа цахим ертөнцөд гаргаж тавьдаг. Хүмүүс тэрийг нь тал талаас нь хараад өөрсдийнхөө санаа бодлыг илэрхийлдэг. УИХ-ын гишүүн, сайд дарга нартай уулзах гээд чадахгүй хаалга мөргөөд буцдаг биш, цаг хугацаа алдахгүй шууд л санаа бодлоо илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр энэ асуудалд байгаа гол дутагдал нь хариу холболт байхгүй байна. Иргэний санаа бодлыг шийдвэртээ яаж тусгасан, яагаад тусгаагүй болох тухай хариу холболт байхгүй. Энэ дутагдалтай сул талыг нь нөхөхөд цахим засаглалын оролцоо их юм.
-Хэвлэннийтлэхэрхчөлөөгхангахадчүүргээбиелүүлэхбайх?
-Онлайн засаглалыг байгуулсан нь хэвлэлийн эрх чөлөөний асуудалтай нэг талаараа холбоотой шүү. Хэвлэлийн эрх чөлөө бол аль нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх байдлын тухай гэхээс илүүтэйгээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байх ёстой. Тэр ч утгаараа цахим засаглал онлайн хэрэглэгч болсон нэг сая гаруй Монголчуудын хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тэр бүхнийг нэгтгэж, олны санаа бодлыг төр, засгийн шийдвэрт хүргэх ач холбогдолтой, үүрэгтэй.
-Тойрогхариуцсантөлөөлөгчсонгосонбайна. Үүрэгхариуцлагынхньтухайтодруулаач?
-Үндсэн хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, тойрог хариуцсан төлөөлөгч тухайн тойргийн асуудлыг нэгтгэж, түүнийг шийдвэрлүүлэх талаар ажиллах. Хоёрдугаарт төр засгийн гаргах гэж байгаа захирамж, шийдвэрийн тухай иргэдийн санаа бодлыг нэгтгэн холбогдох хүмүүс, байгууллагуудад нь өргөн барих, тусгуулахын төлөө ажиллана.
-Иргэнийсанаачлагауу. Төсөвхөрөнгөньальнэгэнтөсөл, хөтөлбөр, гаднаассанхүүжижбайгааюу?
-Өнөөдөр манай улсад маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг болжээ. Тэдэнтэй битгий хольж ойлгоорой. Манай онлайн засаглалыг төрөөс болоод төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэх ямар нэгэн хууль эрх зүйн орчин байхгүй. Санхүүжилтыг санаачлагчид хариуцаж байна. Тэгээд ч энэ үйл ажиллагааг явуулахад цаг зав, сэтгэл л хэрэгтэй. Тийм их хөрөнгө санхүү шаардаад байх зүйлгүй.
-СүүдрийнЗасгийнгазрыншинэхэлбэргэжойлгожболохуу?
-Энэ ажлыг улс төржүүлэмгүй байгаа юм. Иргэний төлөөллийн байгууллага. Намууд хөтөлбөрөө боловсруулахдаа ч иргэдийнхээ дуу хоолойг сонсдог гэдэг байдлаар асуудалд хандах хүмүүс ч байна. Гэтэл яг үнэндээ “Монгол хүн 2020”, “Ард түмнээ сонсъё” аянууд малгай нь томдчихсон байсан. Голцуу хэдэн намын гишүүдээ цуглуулж, уулзаад л өнгөрдөг. Онлайнд байгаа хүмүүс бол өөрсдийнхөөрөө асуудалд ханддаг. Уурлана, бухимдана, шүүмжилнэ, буруутгана, зөвтгөнө янз бүрээр л санаа бодлоо илэрхийлнэ. Тийм ч учраас харьцангуй олны санаа бодлыг илэрхийлж чадах шударга талбар болж чаддаг.
-Улстөрчид, томбизменүүдөөрсдийнлоббигоохийхталбарболгожболохэрсдэлбайхгүйгэхбаталгаабайнауу?
-Бид энэ эрсдлийг тооцож үзсэн. Аль болох тийм байдал гаргахгүй байх талаас асуудалд хандаж байна. Онлайн засаглалын төлөөлөлд олон намын төлөөлөл бий. Бид анхны хуралдаанаараа дүрмээ баталсан. Энэ дүрмэнд аливаа асуудалд улс төрийн байр суурь илэрхийлэхийг хориглоно гэсэн. Улс төрийн нөлөөлөл тогтох аюултай. Олигархи, мөнгөтэй хүмүүс худалдаж авахыг санаархах санаархал байх нь тодорхой. Иргэдийн дуу хоолой болохыг хүссэн 33 төлөөлөгч ийм зүйлд автахгүй гэсэн гэрээнд гарын үсэг зураад ажиллаж эхэлсэн. Гэрээ, дүрмээ биелүүлж ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Төлөөлөгчийгсонгохсонгуульанхудааболлоо. Ямараргахэлбэрээрявуулсанбэ. Хүссэнбүхэннэрээдэвшүүлжчадсануу?
-Онлайн засаглалын төлөөлөгчөөр сонгохоор хүний нэрийг дэвшүүлж болно. Өөрөө өөрийнхөө нэрийг ч дэвшүүлэх боломжтой. Энэ удаагийн сонгуульд 590 гаруй нэр дэвшигч оролцсон. Санал хураалт хоёр өдөр үргэлжилсэн. Миний тухайд зургаан мянга гаруй хүний санал авсан байсан. Эдгээрээс нэг мянган 28 хүн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгчөөр сонгох санал өгсөн. Тиймээс онлайн засаглалд Сонгинохайрханчуудыг төлөөлж оролцож байна.
-Хэдийхугацаагаарзасаглалдтөлөөлөхвэ?
-Биднийг УИХ-ын гишүүд шиг дөрвөн жилийн хугацаатай сонгоогүй. Төлөөлөгч зургаан сарын хугацаанд ажиллана. Зургаан сарын дараа онлайн хэрэглэгч сонгогчдоосоо үнэлгээгээ авна. Хэр сайн ажилласаны рейтинг тогтоох судалгаа явуулна. Өндөр үнэлгээтэй нь буюу нийт төлөөлөгчдийн 30 хувь нь ротацид орно.
-Төлөөлөгчзөвхөнцахимертөнцөдажиллахуу?
-Үгүй, энэ бол нээлттэй асуудал. Төлөөлөгч тухайн хариуцсан дүүрэг дээрээ болж байгаа олон нийтийн хурал зөвлөлгөөн, хэлэлцүүлэгт оролцож, тэнд гарч байгаа санаа оноог судлах хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн төлөөлөгчийн өөрийнх нь сонголтын асуудал. Хэдий чинээ асуудалд олон талаас нь хандаж чадна тэр хирээр л ажил нь амжилттай, үр дүнтэй болох нь мэдээж.
-Онлайнзасаглалынтөлөөлөгчболохынэцсийнзорилго, ашгийгхэрхэнхаржбайна?
-Би бусадтай адилхан зөвхөн олны төлөө гэж худал хэлэхгүй. Дашдаваа гэдэг хүнд олон нийттэй харилцаж, тэдний санаа бодлыг сонсох шаардлага байгаа болоод л би үүнд цаг заваа зарцуулж байгаа.
-Онлайнзасаглалынхурлындаргаархэнийгсонгосонбэ?
-Хурлын дарга гэж нэг хүнийг онцгойлон сонгоогүй. Төлөөлөгчид долоо хоногийн бямба гарагт хуралдана. Ээлжлэн хурлаа даргалах журамтай.
-ЯагаадтаныгСонгинохайрхандтөлөөлөгчөөрсонгосонбэ?
-Би Сонгинохайрханд 2000 оноос хойш амьдарч байна. Иргэдийн нийтийн хурлын дарга, Ардчилсан Залуучуудын холбооны даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаанд тодорхой хүмүүс таньдаг болсон байх.
-Ардчилсаннамынзалуухалааяагаадшинэнамбайгуулаадөрхтусгаарлав?
-Болохгүй зүйлийн дэргэд болж байна гээд нүдээ аниад суугаад байх нь хувь хүний итгэл үнэмшилд минь таарахгүй байсан. Хүнийг, намыг муулахаас илүүтэй шүүмжлэх өөр асуудал байдаг. Тийм ч учраас итгэл үнэмшил нэгтэй залуустайгаа нэгдээд өнгөрсөн аравдугаар сарын 23-нд намаа бүртгүүлсэн.
-Баслнэгжижигнамнэмэгдэжбайгааюмбайнагэхбайхдаахүмүүс?
-Манай нам Монгол Улсад 22 дахь нам болж бүртгүүлсэн. Шинэ намыг жижиг нам гэж хардаг. Гэхдээ бидэнд бусдын жишгээр явах шаардлага байхгүй. Хөрөнгө мөнгөнөөсөө болдог уу, арга ажиллагааны хувьд намууд улс төрийн сонгуулиас бусад цагт зогсонги болдог нь үнэн. Нийгмийн зарим хэсэг нь хоёр том намтай зэрэгцэж үйл ажиллагаа явуулах нь илүүц хэрэг гэж ойлгодог нь ч бий. Бидний хувьд улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орох ёстой гэдэг байр суурьт хатуу байдаг. Намууд хатуу гишүүнчлэлгүй байх нь зөв. Намуудын үзэл баримтлал ялгаатай байх, тэр тусмаа ард түмэнд мэдрэгддэг байх ёстой. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа намуудын ихэнх нь социал демократ, либерал үзэл баримтлалтай байх жишээтэй. Шинэ хуулиар энэ асуудлыг зохицуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Бүгд ижилхэн үзэл баримтлалтай атлаа тус тусдаа үйл ажиллагаа явуулж олныг төөрөгдүүлдэг байж болохгүй. Үзэл баримтлал нь тодорхойгүй байх нь үйл хэрэг нь тэр хэрээр тодорхой биш байна. Эргээд хариуцлага нь ч тодорхойгүй байдал өнөөдрийн улс төрд давамгайлж байна.
-Намуудынмөрийнхөтөлбөртүзэлбаримтлалынөнгөтөрххарагддаггүй?
-2008 оны мөрийн хөтөлбөрүүдийг харвал АН, МАН хоёр намд ямар ч ялгаа байдаггүй. Яг үүн шиг намын гишүүнээр элсэх, сонголт хийх нь ч ээлж дараалсан, хэн нэгнийгээ дагасан байдалтай байна. Өмнөх сонгуульд АН-д өгсөн, одоо Ардын намд өгчихье гэдэг. Эгч нь үүрийн дарга хийдэг бол тэр намд элсдэг ч юм уу. Ийм л байдлаар намын өдөр тутмын үйл ажиллагаа явж байна.
-Хардэвтрийнтухайсаналтанайнамгаргажирсэнбайсан. Тэртухайдэлгэрүүлээч?
-Сүүлийн үед олны дунд яриа, шуугиан болоод өнгөрчихөж байгаа тендер, хувьчлал, авилгал хээл хахууль зэрэг асуудлуудыг бид хар дэвтэрт бүртгэх ёстой гэж үзэж байгаа юм. Жишээ нь саяхан боллоо. Сангийн сайд байсан, УИХ-ын дэд дарга нь татваргүй бүсэд данстай байсан, тэр тухайгаа хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ мэдүүлээгүй тухай асуудал. Энэ мэт олон асуудлыг багтаасан хар номыг гаргах ёстой.
-УдахгүйболохгэжбайгааЕрөнхийлөгчийнсонгуульдтанайнамдямарбайрсуурьтайоролцохвэ. Альнэгнамааснэрдэвшигчийгдэмжихүү. Ажиглагчийнбайрсууриндбайхуу?
-Бид нэр дэвшигчийг их сонирхож байна. Намын гишүүнлэл гэхээс илүү нэр дэвшигч хэн байх нь Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн чухал шалгуур гэж харж байгаа.
-Намынсанхүүжилтхамгийнчухал, хэцүүасуудалшигбайгааюм. Табүхэнэнэасуудлааяажшийдэжбайна?
-Бодлогын зөвлөлийн гишүүдийн татвараар явж байна.
-ДээрхасуултыгасуухболсоншалтгаанньтанайнамЕрөнхийлөгчийнсонгуульдальнэгэннэрдэвшигчийгдэмжихньмөнгө, санхүүтэйхолбоотойбайжболохюмгэсэнхардлагабайна?
-Аль нэгэн намаас нэр дэвшигчийг учиргүй дагаад давхиад байхгүй нь мэдээж. Санхүүжилтэнд бид их болгоомжтой ханддаг. Намын гишүүдээс ирж байгаа санхүүгийн эх үүсвэрт хяналт тавьдаг санхүүгийн зөвлөл ажиллаж байна. Нэг хүнээс их мөнгө авахаас илүүтэй олон гишүүдээс бага багаар мөнгө цуглуулах нь зөв гарц. Ингэж чадвал нэг хүнийг, хэсэг бүлэг хүний эрх мэдлийн төвлөрөл үүсгэхгүй байх сайн талтай. Тэгээд ч улс төрийн нам бол санхүүжилт хаанаас орж ирж байгаа, хаашаа зарцуулж байгаа нь маш тодорхой байх ёстой. Энэ л зарчмаар ажиллаж байна.
-Ерөнхийлөгчийнсонгуультайхолбоотойдахиннэгасуултбайна. Онлайнзасаглалынхувьднэрдэвшигчийгдэмжсэнямарнэгэнүйлажиллагааявуулахуу?
-Бид засаглалынхаа үйл ажиллагаанд улс төрийн ямар нэгэн оролцоо байлгахгүй байхын төлөө ажиллана. Дашдаваа гэдэг хувь хүн намынхаа байр сууриас, өөрийнхөө итгэл үнэмшлээр улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох ч онлайн засаглалын төлөөлөгчийн нэрийг ашиглан оролцож болохгүй. Онлайн засаглалаас улс төржсөн шийдвэр гарахгүй.
/Зууны мэдээ/
URL: