Н.Дашдаваа: Монгол улс хар дэвтэртэй болох цаг болсон

Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа саяхан Онлайн парламентийн Сонгинохайрхан дүүргийн төлөөлөгч болсон юмТүүнтэй энэ тухай ярилцлаа.

-Онлайн парламентийнтухайхүмүүсөөрөөрийн­хөөрөөойлгож, харжбайна?

-Манай улсад цахим ертөнцтэй байнга холбоотой байж чаддаг нэг сая гаруй хэрэглэгч байна гэсэн тоо баримт бий. Тэнд хүмүүс өөр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, бусадтай санаа бодлоо солилцож байна. Онлайн парламент эдгээрийн нэгэн хэсэг нь.

-Facebook, Twitter-ээрсаналбодлооилэрхийлжхэлэлцдэг, мэтгэлцдэг. Үүнээсялгарахачхолбог­дол, үүрэгоролцообайгаабайх?

-Хүмүүс цахим ертөн­цөд өөр өөрийн санаа бод­лоо илэрхийлээд, хэлэл­цээд л байдаг. Маш олон хэрэгтэй санал, санаач­лага тэнд хоосон цацаг­даж өнгөрдөг байж бо­лохгүй. Тэр бүхнийг нэгт­гэж бод­лого, хөтөлбөр бо­ловс­руулж, боломжтойг нь аль нэг шатны шийдвэрт тус­гуулахаар энэ ажлыг эхлүүлсэн.

-Улстөрчид, сайд, дарганарбасцахимертөнцөдасуудалдэгдээ­гээдбайдагньхэрзөвюмбол?

-Би түүнийг зөв та­лаас нь хардаг. Эрх мэ­дэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс хэлэлцэх гэж байгаа, шийдэл хай­сан асуудлаа цахим ертөн­цөд гаргаж тавьдаг. Хү­мүүс тэрийг нь тал талаас нь хараад өөрсдийнхөө санаа бодлыг илэр­хийл­дэг. УИХ-ын гишүүн, сайд дарга нартай уулзах гээд чадахгүй хаалга мөргөөд буцдаг биш, цаг хугацаа алдахгүй шууд л санаа бодлоо илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Өнөөдөр энэ асуудалд байгаа гол дутагдал нь хариу холболт байхгүй байна. Иргэний санаа бодлыг шийдвэртээ яаж тусгасан, яагаад тус­гаагүй болох тухай хариу холболт байхгүй. Энэ дутагдалтай сул талыг нь нөхөхөд цахим засаглалын оролцоо их юм.

-Хэвлэннийтлэхэрхчөлөөгхангахадчүүргээбиелүүлэхбайх?

-Онлайн засаглалыг байгуулсан нь хэвлэлийн эрх чөлөөний асуудалтай нэг талаараа холбоо­той шүү. Хэвлэлийн эрх чөлөө бол аль нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх байдлын тухай гэхээс илүүтэйгээр иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө байх ёстой. Тэр ч утгаараа ца­хим засаглал онлайн хэ­рэглэгч болсон нэг сая гаруй Монголчуудын хэв­лэн нийтлэх, үзэл бод­лоо чөлөөтэй илэрхийлэх, тэр бүхнийг нэгтгэж, олны санаа бодлыг төр, засгийн шийдвэрт хүргэх ач хол­богдолтой, үүрэгтэй.

-Тойрогхариуцсантөлөөлөгчсонгосонбайна. Үүрэгхариуцлагынхньтухайтодруулаач?

-Үндсэн хоёр үүрэгтэй. Нэгдүгээрт, тойрог ха­риуц­сан төлөөлөгч тухайн тойр­гийн асуудлыг нэгт­гэж, түүнийг шийдвэр­лүүлэх талаар ажиллах. Хоёрдугаарт төр засгийн гаргах гэж байгаа за­хи­рамж, шийдвэрийн тухай иргэдийн санаа бод­лыг нэгтгэн холбогдох хү­мүүс, байгууллагуудад нь өргөн барих, тусгуулахын төлөө ажиллана.

-Иргэнийсанаачлагауу. Төсөвхөрөнгөньальнэгэнтөсөл, хөтөлбөр, гаднаассанхүүжижбайгааюу?

-Өнөөдөр манай улсад маш олон төсөл хөтөлбөр хэрэгждэг болжээ. Тэдэн­тэй битгий хольж ойлгоорой. Манай онлайн засаглалыг төрөөс болоод төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлэх ямар нэгэн хууль эрх зүйн орчин байхгүй. Санхүүжилтыг санаачлагчид хариуцаж байна. Тэгээд ч энэ үйл ажиллагааг явуулахад цаг зав, сэтгэл л хэрэгтэй. Тийм их хөрөнгө санхүү шаардаад байх зүйлгүй.

-СүүдрийнЗасгийнгазрыншинэхэлбэргэжойлгожболохуу?

-Энэ ажлыг улс төржүүлэмгүй байгаа юм. Иргэний төлөөллийн бай­гууллага. Намууд хөтөл­бөрөө боловсруулахдаа ч иргэдийнхээ дуу хоолойг сонсдог гэдэг байдлаар асуудалд хандах хүмүүс ч байна. Гэтэл яг үнэндээ “Монгол хүн 2020”, “Ард түмнээ сонсъё” аянууд малгай нь томдчихсон байсан. Голцуу хэдэн на­мын гишүүдээ цуглуулж, уулзаад л өнгөрдөг. Он­лайнд байгаа хүмүүс бол өөрсдийнхөөрөө асуудалд ханддаг. Уурлана, бу­хим­дана, шүүмжилнэ, буруут­гана, зөвтгөнө янз бүрээр л санаа бодлоо илэр­хийл­нэ. Тийм ч учраас харь­цангуй олны санаа бодлыг илэрхийлж чадах шударга талбар болж чаддаг.

-Улстөрчид, томбиз­менүүдөөрсдийнлоббигоохийхталбарболгожболохэрсдэлбайхгүйгэхбаталгаабайнауу?

-Бид энэ эрсдлийг тооцож үзсэн. Аль болох тийм байдал гаргахгүй байх талаас асуудалд хандаж байна. Онлайн засаглалын төлөөлөлд олон намын төлөөлөл бий. Бид анхны хуралдаа­наа­раа дүрмээ баталсан. Энэ дүрмэнд аливаа асуудалд улс тө­рийн байр суурь илэрхийлэхийг хориглоно гэсэн. Улс төрийн нө­лөөлөл тогтох аюултай. Олигархи, мөнгөтэй хүмүүс худалдаж авахыг санаар­хах санаар­хал байх нь тодорхой. Ир­гэ­дийн дуу хоолой болохыг хүссэн 33 төлөөлөгч ийм зүйлд ав­тахгүй гэсэн гэрээнд га­рын үсэг зураад ажиллаж эхэлсэн. Гэрээ, дүрмээ биелүүлж ажилла­на гэдэгт итгэлтэй байна.

-Төлөөлөгчийгсонгохсонгуульанхудааболлоо. Ямараргахэлбэрээрявуул­­санбэ. Хүссэнбүхэннэрээдэвшүүлжчадсануу?

-Онлайн засаглалын төлөөлөгчөөр сонгохоор хүний нэрийг дэвшүүлж болно. Өөрөө өөрийнхөө нэрийг ч дэвшүүлэх боломжтой. Энэ удаагийн сонгуульд 590 гаруй нэр дэвшигч оролцсон. Санал хураалт хоёр өдөр үргэл­жилсэн. Миний тухайд зургаан мянга гаруй хүний санал авсан байсан. Эд­гээ­рээс нэг мянган 28 хүн Сонгинохайрхан дүүр­гийн төлөөлөгчөөр сонгох санал өгсөн. Тиймээс он­лайн засаглалд Сонгино­хайрханчуудыг төлөөлж оролцож байна.

-Хэдийхуга­цаагаарзасаглалдтө­лөөлөхвэ?

-Биднийг УИХ-ын ги­шүүд шиг дөрвөн жилийн хугацаатай сонгоогүй. Тө­лөөлөгч зургаан сарын хугацаанд ажиллана. Зур­гаан сарын дараа онлайн хэрэглэгч сонгогчдоосоо үнэлгээгээ авна. Хэр сайн ажилласаны рейтинг тогтоох судалгаа явуулна. Өндөр үнэлгээтэй нь буюу нийт төлөөлөгчдийн 30 хувь нь ротацид орно.

-Төлөөлөгчзөвхөнца­химертөнцөдажиллахуу?

-Үгүй,  энэ бол нээлт­тэй асуудал. Төлөөлөгч тухайн хариуцсан дүүрэг дээрээ болж байгаа олон нийтийн хурал зөвлөл­гөөн, хэлэлцүүлэгт орол­цож, тэнд гарч байгаа санаа оноог судлах хэрэгтэй. Гэхдээ энэ нь тухайн төлөөлөгчийн өөрийнх нь сонголтын асуудал. Хэдий чинээ асуудалд олон талаас нь хандаж чадна тэр хирээр л ажил нь амжилттай, үр дүнтэй болох нь мэдээж.

-Онлайнзасаглалынтөлөөлөгчболохынэцсийнзорилго, ашгийгхэрхэнхаржбайна?

-Би бусадтай адилхан зөвхөн олны төлөө гэж худал хэлэхгүй. Даш­даваа гэдэг хүнд олон нийттэй харилцаж, тэдний санаа бодлыг сонсох шаардлага байгаа болоод л би үүнд цаг заваа зарцуулж байгаа.

-Онлайнзасаглалынхурлындаргаархэнийгсонгосонбэ?

-Хурлын дарга гэж нэг хүнийг онцгойлон сонгоогүй. Төлөөлөгчид долоо хоногийн бямба гарагт хуралдана. Ээлжлэн хурлаа даргалах журамтай.

-ЯагаадтаныгСон­гино­хайрхандтөлөөлөг­чөөрсонгосонбэ?

-Би Сонгинохайрханд 2000 оноос хойш амьдарч байна. Иргэдийн нийтийн хурлын дарга, Ардчилсан Залуучуудын холбооны даргаар зургаан жил ажилласан. Энэ хугацаанд тодорхой хүмүүс таньдаг болсон байх.

-Ардчилсаннамынза­луухалааяагаадшинэнамбайгуулаадөрхтусгаар­лав?

-Болохгүй зүйлийн дэр­гэд болж байна гээд нүдээ аниад суугаад байх нь хувь хүний итгэл үнэмшилд минь таарахгүй байсан. Хүнийг, намыг муулахаас илүүтэй шүүмж­лэх өөр асуудал байдаг. Тийм ч учраас итгэл үнэмшил нэгтэй залуус­тайгаа нэгдээд өн­гөрсөн аравдугаар сарын 23-нд намаа бүртгүүлсэн.

-Баслнэгжижигнамнэмэгдэжбайгааюмбайнагэхбайхдаахүмүүс?

-Манай нам Монгол Улсад 22 дахь нам болж бүртгүүлсэн. Шинэ намыг жижиг нам гэж хардаг. Гэхдээ бидэнд бусдын жишгээр явах шаардлага байхгүй. Хөрөнгө мөнгө­нөөсөө болдог уу, арга ажиллагааны хувьд  на­мууд улс төрийн сонгуу­лиас бусад цагт зогсонги болдог нь үнэн. Нийгмийн зарим хэсэг нь хоёр том намтай зэрэгцэж үйл ажиллагаа явуулах нь илүүц хэрэг гэж ойлгодог нь ч бий. Бидний хувьд улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт орох ёстой гэдэг байр суурьт хатуу байдаг.  Намууд хатуу гишүүнчлэлгүй байх нь зөв. Намуудын үзэл баримтлал ялгаатай байх, тэр тусмаа ард түмэнд мэдрэгддэг байх ёстой. Өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байгаа намуудын ихэнх нь социал демократ, либерал үзэл баримт­лалтай байх жишээтэй. Шинэ хуулиар энэ асууд­лыг зохицуулах шаардлага зайлшгүй тулгарч байна. Бүгд ижилхэн үзэл ба­римтлалтай атлаа тус тус­даа үйл ажиллагаа явуулж олныг төөрөгдүүлдэг байж болохгүй. Үзэл баримтлал нь тодорхойгүй байх нь үйл хэрэг нь тэр хэрээр тодорхой биш байна. Эр­гээд хариуцлага нь ч то­дорхойгүй байдал өнөөд­рийн улс төрд давамгайлж байна.

-Намуудынмөрийнхө­төлбөртүзэлбаримтлалынөнгөтөрххарагддаггүй?

-2008 оны мөрийн хөтөл­бөрүүдийг харвал АН, МАН хоёр намд ямар ч ялгаа байдаггүй. Яг  үүн шиг намын гишүүнээр элсэх, сонголт хийх нь ч ээлж дараалсан, хэн нэг­нийгээ дагасан байдалтай байна. Өмнөх сонгуульд АН-д өгсөн, одоо Ардын намд өгчихье гэдэг. Эгч нь үүрийн дарга хийдэг бол тэр намд элсдэг ч юм уу. Ийм л байдлаар намын өдөр тутмын үйл ажил­лагаа явж байна.

-Хардэвтрийнтухайсаналтанайнамгаргажирсэнбайсан. Тэртухайдэлгэрүүлээч?

-Сүүлийн үед олны дунд яриа, шуугиан болоод өнгөрчихөж байгаа тендер, хувьчлал, авилгал хээл хахууль зэрэг асуудлуудыг бид хар дэвтэрт бүртгэх ёстой гэж үзэж байгаа юм. Жишээ нь саяхан боллоо. Сангийн сайд байсан, УИХ-ын дэд дарга нь татваргүй бүсэд данстай байсан, тэр тухайгаа хө­рөнгө оруулгын мэдүүлэг­тээ мэдүүлээгүй тухай асуудал. Энэ мэт олон асуудлыг багтаа­сан хар номыг гаргах ёстой.

-УдахгүйболохгэжбайгааЕрөнхийлөгчийнсонгуульдтанайнамдямарбайрсуурьтайоролцохвэ. Альнэгнамааснэрдэв­шигчийгдэмжихүү. Ажиглагчийнбайрсууриндбайхуу?

-Бид нэр дэвшигчийг их сонирхож байна. На­мын гишүүнлэл гэхээс илүү нэр дэвшигч хэн байх нь Ерөнхийлөгчийн сон­гуульд хамгийн чухал шалгуур гэж харж байгаа.

-Намынсанхүүжилтхамгийнчухал, хэцүүасуудалшигбайгааюм. Табүхэнэнэасуудлааяажшийдэжбайна?

-Бодлогын зөвлөлийн гишүүдийн татвараар явж байна.

-ДээрхасуултыгасуухболсоншалтгаанньтанайнамЕрөнхийлөгчийнсон­гуульдальнэгэннэрдэв­шигчийгдэмжихньмөнгө, санхүүтэйхолбоотойбайжболохюмгэсэнхардлагабайна?

-Аль нэгэн намаас нэр дэвшигчийг учиргүй да­гаад давхиад байхгүй нь мэдээж. Санхүүжилтэнд бид их болгоомжтой ханд­даг. Намын гишүүдээс ирж байгаа санхүүгийн эх үүсвэрт хяналт тавьдаг санхүүгийн зөвлөл ажил­лаж байна. Нэг хүнээс их мөнгө авахаас илүүтэй олон гишүүдээс бага багаар мөнгө цуглуулах нь зөв гарц. Ингэж чадвал нэг хүнийг, хэсэг бүлэг хүний эрх мэдлийн төв­лөрөл үүсгэхгүй байх сайн талтай. Тэгээд ч улс тө­рийн нам бол санхүүжилт хаанаас орж ирж байгаа, хаашаа зарцуулж байгаа нь маш тодорхой байх ёстой. Энэ л зарчмаар ажиллаж байна.

-Ерөнхийлөгчийнсон­гуультайхолбоотойдахиннэгасуултбайна. Онлайнзасаглалынхувьднэрдэвшигчийгдэмжсэнямарнэгэнүйлажиллагааявуулахуу?

-Бид засаглалын­хаа үйл ажиллагаанд улс төрийн ямар нэгэн оролцоо байлгахгүй байхын төлөө ажиллана. Дашдаваа гэдэг хувь хүн намынхаа байр сууриас, өөрийнхөө итгэл үнэмшлээр улс төрийн үйл ажиллагаанд оролцож болох ч онлайн засаглалын төлөөлөгчийн нэрийг ашиг­лан оролцож болохгүй. Онлайн засаглалаас улс төржсөн шийдвэр гарахгүй.

/Зууны мэдээ/


URL:

Сэтгэгдэл бичих