Боловсролоор бизнес хийгч С.Наранцогт гэж хэн бэ

bolowsrol58475847Боловсролын тогтолцоог өөрчилж мөнгө босгох арга

Монгол Улсын бо­ловс­ролын тогтолцоог Кемб­ри­жийн боловсролын тог­­­­­­­тол­цоонд шилжүүлэх аж­­­­­лыг С.Батболдын тэр­гүүл­­­­сэн Засгийн газар анх санаачилсан. Автор  нь   тухайн үеийн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр. Кембриж гэсэн нэрнээсээ л харь сонсогдох энэ тог­толцоо Монголд хэрэгтэй байсан эсэх талаар маргах нь илүүц. Учир нь,  Мон­гол хүн, Монгол ахуйд зо­риул­сан боловсролын тог­­толцоо бидэнд хэрэгтэй бо­­лохоос анхнаасаа Англи, Британи хүнд зориулж тус­гайлан боловсруулсан Кемб­рижийн гэх боловсролын тог­толцоо манай ахуй нөх­­­цөлд тохирохгүй нь ойл­­­гомжтой байсан.
Гэвч үүнийг зүтгүүлж, заавал ма­най боловсролын системд нэвт­рүүлэх гэж зүт­гэх нь хэнд ашигтай байв. Яаж ч бодсон энэ БСШУЯ-ны эрхтэн дархтануудад ашиг­­тай нь ойлгомжтой асуудал.
Эх сурвалжийн хэлж бай­­гаагаар “Олон улсын стан­­­дартад нийцсэн үндэс­ний хөтөлбөр” Монголд нэвт­­рүүлэх гэсэн нэрийн дор Англид төвтэй олон улсад боловсролын үйл­чил­гээ үзүүлдэг ТББ-аас Кембрижийн тогтолцоог БСШУЯ тодорхой үнэ төлж, туршиж байгаа. Өөрөөр хэл­бэл, боловсролоор бизнес хийдэг гаднын төрийн бус байгууллагатай яам гэрээ хийжээ.
Ингээд улсын хэм­жээнд нийт  31  ерөнхий  боловсролын сургуульд най­ман төрлийн лобаритори хичээл бий бол­госон. Ту­хайлбал, мате­ма­тик, бай­галийн ухаан, англи хэл зэргийг дурдаж болно.
Иргэний боловсролын төвшин тухайн улсын өрсөл­дөх чадварын индексэд гол­лох нөлөө үзүүлдэг. Энэ утгаараа боловсролын сал­бар стратегийн ач хол­богдолтой. Тийм учраас энэ салбарыг төр хариуцдаг жишиг олон улсад бий. Манай улс ч ялгаагүй бага, дунд боловсролыг иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Гэхдээ төр нь боловсролын салбарыг бараг 100 хувь монопольчилж байгаа одоо­гийн энэ хэлбэр хэр оновч­той юм бол. Ер нь иргэд хүүхдийнхээ боловсролын асуудлыг сургууль, эсвэл багшид нь л даатгадаг. Төр боловсролын салбарт ямар бодлого хэрэгжүүлж байгааг төдийлөн сонирхдоггүй.  Магадгүй тогтолцооны энэ сул талыг ашиглаж улс төрийн намууд болон улс­төрчид, салбарын сайд нь мөнгө угааж, улсын хөрөнгө завшиж байдаг юм биш биз гэсэн хардлага төрж байна. Боловсролын салбарыг нийгэм, аж ахуй, агуулга гэж гурав хувааж авч үздэг. Нийгэм гэдэг нь багш, ажилчдыг ажилуулах, цалин хөлс зэргийг хэлж болно. Аж ахуйн асуудалд тендер, барилга, сурах бичиг бэлдэх багтана. Агуулга нь тухайн улсын боловсролын тогтолцоог илтгэнэ. Эд бүгдээс аж ахуйн асуудалд салбарын сайд нь хутгалдах нь элбэг. Учир нь, энд маш их хөрөнгө, мөнгө эргэлддэг. Гэхдээ аж ахуйн ажил гаргахын тулд боловсролын тогтолцоог эхлээд өөрчилдөг муу арга гаднынханд байдаг ажээ. Манайхан ч сүүлийн үед энэ аргад суралцаж байгаа бололтой.

“Шинэ эрин” сургууль

Тухайн үеийн БСШУ-ны сайд Ё.Отгонбаярын шийд­вэрээр олон улсын лабортори сургууль гурвыг байгуулжээ. Эдгээрийг нэрлэвэл, “Ши­нэ эрин”, “Шинэ эх­лэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван лобаритори сур­гууль. Эдгээр сургуулийг байгуу­лахдаа ерөнхий боловсролын сургуулиудын барилгыг хү­чээр булаасан юм байна. Эхний жишээ нь, “Шинэ эрин” сургууль.
Баянгол дүүргийн 1-4 дүгээр хорооны иргэдийн хүүхдийг сургах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр барьсан 640 хүүхдийн сур­гуулийн барилгыг сайд нэг өдөр өөрийн биеэр ирээд лобаритори сургууль бай­гуу­лахаар болсноо мэдэгдэж, тушаалаа үзүүлжээ. Уг нь энэ сургуулийн барилга дэргэд нь байгаа “Ган зам” буюу ерөнхий боловсролын 20 дугаар сургуулийн өргөтгөл болох байсан юм байна. Учир нь, тус сургууль 950 хүүхэд сургах хүчин чадалтай ч 2000 хүүхэд сургадаг, энэ жилээс гурван ээлжинд шилжихгүй бол ачааллаа дийлэхгүйд хүрээд байгаа ажээ.  Сайд өргөтгөлийг нь булааж авснаар ачаалал нь бүр хүндэрчээ. Харин шинээр байгуулсан 640 хүүхдийн багтаамжтай “Шинэ эрин” олон улсын лобаритори сур­гуульд өнөөдөр 180 хүүхэд л сурч байна. Мөн 50-иад багш ажилчинтай буюу 180 хүүхдэд илүүдсэн тооны орон тоотойн дээр  жирийн багш нараас хоёр дахин өндөр цалин авдаг гэнэ. Гэтэл ачааллаа дийлэхгүй байгаа 20 дугаар дунд сургуульд сурч байгаа 2000 хүүхдэд 120 багш ажилчинтай. Дээр нь, цалин нь “Шинэ эрин”-гийн багш нараас хамаагүй бага. Тэрчлэн Монголын өөр ямар ч сургуульд байхгүй өндөр хурдны интернет, дотоод засал, ширээ, сандал нь үнэтэй брэндийх гээд маш их хөрөнгө мөнгө зарж байгуулсан  сургууль ажээ. Энэ бүх  хөрөнгийг БСШУЯ-ны санхүүг гартаа атгаж байсан С.Наран­цогтыг цохолтоор олгосон гэнэ. Үүнийг  үе  үеийн  бо­ловсролын сайд нар ажлаа өгөхдөө хувьдаа сургуультай болдог жишгээр Ё.Отгонбаяр сайд, С.Наранцогт нарын хувийн сургууль болох учиртай байсан гэж ч тайл­барлах хүн байна. Учир нь, тэд үе үе “Шинэ эрин” сургууль дээр шөнө оройн цагаар ирж, багш, ажил­чид­тайгаа аминчхан яриа өрнүүлж суудаг байсныг иргэд хэлж байгаа юм.

“Мон Ген” болон
115 дугаар сургуулийн барилгыг ч булаав

Тэрээр “Шинэ эхлэл” олон улсын лобаритори сургууль байгуулахдаа мөн л ерөнхий боловсролын сургуулийн ба­рилгыг булаажээ. Энэ удаа “Мон ген” сургууль улсын төсвийн хөрөнгөөр барьсан 320 хүүхдийн сургуулийн барилгаа булаалгасан байна. Гэвч 320 хүүхэд сурах ёстой “Шинэ эхлэл”  сургуульд ердөө 120 хүүхэд л сурч байгаа аж. Шинэ барилгаа алсдан “Мон ген” сургууль мөн л ачааллаа дийлдэггүй, сургалтын даацаасаа хэтэрсэн олон сурагчтай сургууль. Тиймээс тус сургуулийн сурагчдын эцэг эх өргөтгөлийн барилгаа буцааж авах талаар гомдол гаргаад байгаа гэнэ.
Гурав дахь сургууль болох “Монгол тэмүүлэл” сургуульд шинээр барьсан барилга олдоогүй учраас / угаасаа хотын төвд шинээр ашиглалтад орсон сургуулийн барилга өөр үлдээгүй байв / Хан-Уул дүүрэг Зайсан дахь 115 дугаар сургуулийн нэг давхарыг нь “Монгол тэмүүлэл”-д авч өгчээ. Үүнийг эцэг эхчүүд нь маш их эсэргүүцсэн ч сайд тушаалаа өөрчлөөгүй гэдэг юм билээ. Эдгээр сургуулийг байгуулахад асар их хөрөнгө мөнгө зар­сан гэдэг ч, санхүүгийн тоо баримт нь нууц хэвээрээ үлдсэн. Хаанаас хэдэн төгрөг өгсөн. Гадаад, дотоодын зээл тусламж байсан уу. Түүнчлэн Кембрижийн тогтолцоог авч хэрэглэсний төлбөрт Англид төвтэй төрийн бус байгууллагад нь хэдэн сая долларын төлбөр төлсөн зэрэг нь тодорхойгүй байгаа юм. Тэрчлэн Кембрижийн тогтолцоо нэтврүүлэх нэрээр гаднаас өндөр төлбөртэй багш нар авчирч хичээл заалгасны төлбөрт хэдэн сая доллар төлснийг хэн ч мэдэхгүй байна. БСШУЯ-ны мэргэжилтнүүд ч энэ талаар тодорхой мэддэггүй юм билээ. Харин энэ ажлыг санхүүгийн талаас нь гардаж хийсэн хүн бол БСШУЯ-ны Үнэлгээний хорооны дарга асан С.Наранцогт гэдэг. Тэрээр Л.Гантөмөр сайдыг томилогдсоны дараа ажлаа өгч, одоо Зам тээврийн яаманд ажилладаг сурагтай. Энэхүү мэдээллийг хайх явцад түүнтэй холбоотой хэд хэдэн ноцтой баримт гарч ирсэн юм. Үүнийг дор өгүүлье.

Баримт:2. Үнэгүй тараах сурах бичиг  худалдав

МАН-ын дарга асан С.Батболд, түүний тэр­гүүл­сэн Засгийн газрын ги­шүүн БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаяр нар Кембрижийн боловсролын тог­­толцоог нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хүмүүс. Харин “Хар ажил”-ыг нь тэдний гарын доорхи хү­мүүс гүйцэтгэжээ. Тэд­­ний нэг нь БСШУЯ-ны Үнэлгээний хорооны дарга асан С.Наранцогт. Тэ­рээр хууль зөрчиж сурах бич­гийн тендер, 100 хувь тө­рөөс үнэгүй хангах ёс­той бага ангийн сурах бичгийг хуй­валдан худалдах эрх ол­гож, гэрээ хийсэн ба­римт олдлоо. Тухайлбал,  2009 оны Монгол Улсын Зас­гийн газрын хуралдааны шийд­вэрийн дагуу ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сурагчдын су­рах бичгийг бага ангид 100 хувь  төрөөс хангахаар бол­сон.  Гэтэл Сайдын  2009 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 345 дугаар ту­шаалаар  хоёрдугаар ан­гийн зургаан нэрийн сурах бичгийг 1800-6000 төгрөгөөр худалдан борлуулах эрхийг нэгэн компанид нэг жилийн хугацаатай гэрээ хийжээ. Энэ хуйвалдаан нь илэрмэгц, сурах бичгийн борлуулалтын ид оргил үеийг өнгөрөөгөөд мөн оны ес дүгээр сарын 29-ний өдөр дахин 402-р тушаалаар уг худалдах борлуулах эрхийг хүчингүй болгосон баримт нь байна. Гэвч энэ хугацаанд маш олон эцэг эх улсаас үнэгүй тараах ёстой сурах бичгийг худалдаж авч хохирсон. Мэдээж сурах бичгийн үнийг буцааж олгоогүй. Ту­хайн компанид хожоотой энэ шийдвэрт гарын үсэг зурж баталгаажуулсан С.Наран­цогт үүнийхээ шанд чамгүй мөнгө халаасалсан гэж хуучнаар БСШУ-ны ажилчид дотроо шивэр авир хийдэг юм билээ. Энэ бол Үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан С.Наранцогтын хийсэн ажил гэдэг нь баримтаас тодорхой харагдана.

Баримт:3. Гадаадын зээл тусламжийн мөнгийг хууль бусаар завшсан нь

Энэ асуудалд мөнөөх л С.Наранцогт  нэр холбогдоно.  БСШУ-ы сайдын 2006 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 133 дугаар тушаалаар батлагдсан сурах бичгийн жагсаалтад  долдугаар ан­гийн англи хэлний сурах би­чиг огт ороогүй. Гэтэл тус компаний хэвлэсэн албан ёсны бус сурах бичгийг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр БСШУЯ-ны Үнэлгээний хороны дарга С.Наранцогт уг компанитай шууд худалдан авах гэрээ хийж, худалдаж авснаар зээл тусламжийн мөнгө болох 23.103.000 төг­рөгийг ямар ч үргүй зарцуулжээ. Тэрээр аль нэг компанитай албан өрөөндөө “хэлэлцээр” гэж соёлтой нэрлэсэн тохиролцоо хийж, хуйвалдан энэ мэт давуу эрх олгож, шударга бус үйлдэл гаргасан жишээ олон бийг эх сурвалж хэлж байна. Хэдийгээр жил бүр аудитын шалгалт яаманд ордог ч, эхэлж гаргасан дүгнэлт өөрчлөгдөх нь элбэг. Дараа нь, аудитын шалгалт хийсэн аудиторын хүүхэд гадаадад улсын зардлаар суралцахаар явах нь тогтсон жишиг болсон юм гэнэ лээ. Энэ мэт маш олон баримт байгааг цувралаар хүргэсэн ч болохоор юм билээ.
Үүнээс гадна улсын төсөв болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг ядуурлыг бизнесээ болгодог гаднын байгууллагаас Монгол Улсын боловсролын тог­толцоонд Кембрижийн тогтцолцоон нэвтрүүлэхэд зориулж их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулсан байдаг. Гэвч өнөөдрийг хүр­тэл хэн хаанаас хэдэн төг­рөгийн хөрөнгө оруулалт хийсэн талаархи баримт олдохгүй байна. Ямартай ч 31 сургуулийг Кембрижийн тогтолцоонд шилжүүлсэн нь үнэн. Харин үүнд хэдэн төгрөг зарсан нь нууц байгаа нь сонирхолтой. Хэдийгээр засаг солигдож, өөр хүн сайд болсон ч өмнөх сайдын гар хөл болсон газар хэлтсийн дарга нарын ихэнхи нь ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа бөгөөд энэ та­лаархи мэдээллийг олж авахыг хүсэхэд гадагш нь задруулах сонирхолгүй.
Ха­рин ч дургүйцсэн шинж­­тэй байв. Мөн Нийс­лэлийн боловсролын газрын­хан энэ талаар ямар ч мэдээлэлгүй сууж байгаа нь хардлага төрүүлэм. Уг нь “нийслэлийн” гэдэг ут­гаараа энэ талаар мэдэж байх ёстой. Гэвч тэдэнд огт хамааралгүйгээр энэ ажил явсан бөгөөд яамнаас бүх асууплыг шууд шийдэж байжээ

http://www.sharsonin.mn/mainpage.php?dazo=news&newsid=4339


URL:

Сэтгэгдэл бичих