Уул уурхайг сувилахуйн ухаанаар хөгжүүлэгч Д.Ганхуяг

bridge(1)Техник  технологийн гайхамшгийг алхам ту­там­даа мэдрэх болсон бид өнөөгийн амьдралаа гар утасгүйгээр төсөөлөхөө  байжээ. Яг үүнтэй ижил Монгол Улсынхаа нэн шинэ хөгжлийг уул уур­хайгүйгээр бодож  чадахаа  больсон  байна. Газрын  баялгаа зөв, зохистой  ашиг­лаж  богино  хуга­цаанд дэлхийд хөгжлөө­рөө тэргүүлэгч орон болох  зорилготой  бид  энэ  сал­барынхаа томилгоо, бо­лов­сон хүчний бодлогод  баахан хуудуутай  ханд­саар ирсэн, хандсаар бай­гаа аж. Өнгөрсөн оны  УИХ-ын сонгуулийн үр дүнд бий болсон Шинэч­лэлийн Засгийн газрыг  Н.Алтанхуяг байгуулсан. Тэрээр Японд боловсрол эзэмшсэн намын нөхөр  Д.Ганхуягийг тан­химын­хаа хамгийн чухал яам болох Уул уурхайн сайдаар  томилоод жил болоогүй байгаа юм. “Төрийн ал­быг төрлийн алба бол­гоогүй” гэж гүрийж байсан Ерөн­хий сайдыгаа баллаж тө­рийн албыг найз  нөхдийн алба болгосон Уул уурхайн сайдын тухай сүүлийн үед хэвлэлүүд олон удаа бичиж байна. Тодруулбал Д.Ган­хуяг сайд болсныхоо дараа Ашигт малтмалын газрын Геологи уул уур­хайн ка­дастрын хэлтсийн даргаар Н.Чинбаатар гэгч өөрийн­хөө баруун гар, дотны  найзыг “чих­сэ­нийг” хэв­лэ­лүүд нэгэнт зарлачихсан. Гэтэл Н.Чин­­баатар нь хэн байв. Тэрээр сувилагч мэргэ­илтэй, “Бридж”-ийн эзэм­шил, манайдаа  анхдагч япон хоолны сүлжээ болох “Секитей” рестораныг хариуцан ажиллаж бай­сан гэдгийг  хэвлэлүүд  аль  эрт  ил болгосон юм.

Харин Ашигт малт­малын газрын  Геологи уул уурхайн ка­дастрын хэлтэс ямар үүрэг­тэй болохыг тус байгууллагын цахим хуу­даст нь ингэж бичсэн  байна. “Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, тэд­гээрийг тусгай зөвшөөр­лийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж хөтлөх, тусгай зөвшөөрлийн хуга­цааг сунгах, тусгай зөв­шөөрөл шилжүүлэх, барь­цаалах, цуцлах, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгийг буцааж хүлээн авах, тусгай зөв­шөөрлийн талаарх статис­тик мэдээ, мэдээлэл боловс­руулж холбогдох байгууллага болон нийтэд мэдээлэх, тусгай зөв­шөөр­лөөр олгогдсон тал­байн хилийн маргааныг шийдвэрлэх, геологи, уул уурхайн кадастр хөтлөх гэсэн тэргүүлэх чиглэл­тэй”  гэжээ.

Ямар ч байдлаар, яаж  ч бодсон уул уурхайн ка­дастрын зурагтай  холбоо­той нарийн ажлыг  суви­лагч, хоолны газрын  ме­не­­жер сайн гүйцэтгэж, түү­ний ажлынх нь үр дүн­гээр Монгол Улс хөгжинө гэж байж болох уу Д.Ганхуяг сайд аа.  Дэд сайд гэх мэтийн улс тө­рийн томилгоонд бол  суви­лагч, цэвэрлэгч юугаа та­вих нь дүүрсэн хэрэг гэхэд Монгол орны  хөгж­лийн цөм гэж үзэж буй уул уур­хайн салбар, тэр дун­даа ка­дастр хариуцсан чухал хэ­сэгт  найз нөхөд­дөө найр тависан нь арай дэндсэн хэрэг байх. Ингэхэд Д.Ган­хуяг найз Н.Чин­баа­тартайгаа хамт  ичих булчирхайгаа гээж, түм­ний шившиг болж бай­хаар “Манай Н.Чин­баатар ка­дастрын хэлт­сийг дарга­лах ийм авьяас­тай” гээд ард түмэнд нэг зарлачи­хаасай.

Хэдийгээр Д.Ганхуяг сайдын зөвлөх Ч.Түмэн­баяр “Манай яаманд Уул уурхайн сайдын хамаатан нэг ч хүн байхгүй” гэж хэвлэлд ярилцлага өгсөн боловч найз нөхдөө ажилд авсныг үгүйсгэсэнгүй. Тэгэхээр ураг төрлийн биш юм гэхэд Японд сургууль төгсөгчдийн бөөг­нөрөх газар Уул уурхайн яам болсон нь үнэн байна. Эцэст нь хэлэхэд Монгол Улсыг хөгжлийн манлайд хүргэх үүрэгтэй энэ яамыг найз нөхдөө ажилтай болгох газар болгочихжээ.

Ө.СОНОР

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих