С.Баярцогт огцрох өргөдлөө өгчээ
С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдэгдэв. Гадаадад данс эзэмшиж байсан нь ил болж, улмаар хилийн чанадад байдаг компанийнхаа нэрийг Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүүлэгт мэдүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ бүхнийхээ хариуцлагыг хүлээх болно гэдгээ мэдэгдэж байсан тэрбээр ийнхүү албан тушаалаасаа сэн УИХ-ын дэд дарга С.Баярцогт хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэгдэж байсан билээ. Иймээс тэрбээр хэлсэндээ хүрч, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.
Д.Эрдэнэбатын хэлж байгаагаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёсзүйн хариуцлага хүлээх тухай өөрийнх нь өгсөн мэдээллийн дагуу АН-ын бүлэг асуудлыг хэлэлцэж, түүнд ёсзүйн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.
“NT” © Л.НИНЖ
URL: