С.Баярцогт огцрох өргөдлөө өгчээ

bayartsogt_11С.Баярцогт УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсөн талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдэгдэв. Гадаа­дад  данс эзэмшиж байсан нь ил болж, улмаар хилийн чанадад байдаг компанийнхаа нэрийг Авлигатай тэмцэх газрын Хөрөнгө орлогын мэдүү­лэгт мэдүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрч, энэ бүхнийхээ хариуцлагыг хүлээх болно гэдгээ мэдэгдэж бай­­сан тэрбээр ийнхүү албан тушаалаасаа сэн УИХ-ын дэд дарга С.Баярцогт хариуцлага хүлээх болно гэдгээ мэдэгдэж байсан билээ. Иймээс тэрбээр хэлсэндээ хүрч, УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ  гаргаж УИХ-ын дарга З.Энхболдод өчигдөр өргөн барилаа.

Д.Эрдэнэбатын хэлж бай­гаагаар УИХ-ын дэд дарга С.Баярцогтын ёсзүйн хариуц­лага хүлээх тухай өөрийнх нь өгсөн мэдээллийн дагуу  АН-ын бүлэг  асуудлыг хэлэлцэж, түүнд  ёсзүйн хариуцлага хүлээл­гэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

“NT” © Л.НИНЖ


URL:

Сэтгэгдэл бичих