26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт явагдаж байна
УИХ-ын сонгуулийн 26-р тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалт өнөөдөр 07.00 цагт эхэлсэн. Дахин санал
хураалт 20.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Тус дүүрэгт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж байгаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчид сонгогчдоосоо босго оноо буюу 28 хувиас дээш санал авч чадаагүй тохиолдолд дахин санал хураалт явуулна гэж заасан байдаг билээ.
Сонгинохайрханчуудад сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
www.fact.mn
URL: