“Метрополис”, “Эргэн дурсахуй”, “Улаанбаатар палас”, “Тумбааш”, “Барс импэкс”, “Мишээл экспо групп”-ийн үзэсгэлэнгийн танхим зэрэг газрыг хаана
Үзвэр үйлчилгээ, худалдааны байгууллагад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэхээр Онцгой
байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай хамтран нийт 85 объектод шалгалт явуулжээ.
Шалгалтын явцад гал гарах эрсдэлтэй болон гал унтраах техник хэрэгсэлгүй 20 байгууллагын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоохоор болсон тухай ОБЕГ-аас мэдээлэв.
Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах “Метрополис” караоке, “Эргэн дурсахуй” диско баар, “Улаанбаатар палас”-ын үзвэрийн танхим, “Тумбааш”, “Барс импэкс” компанийн “Барс-1” худалдааны төв, “Мишээл экспо групп”-ийн үзэсгэлэнгийн танхим зэрэг 20 газрыг түр хугацаагаар хаахаар болжээ.
www.fact.mn
URL: