Л.Эрхэмбаяр, Д.Сумъяабазар хоёрын аль нэг нь маргааш УИХ-ын гишүүн болно
УИХ-ын сонгуулийн 26-р тойргийн дахин санал хураалт маргааш 07.00-20.00 цагийн хооронд явагдана.
Энэ тойрогт АН-аас Л.Эрхэмбаяр, МАН-аас Д.Сумъяабазар нар нэр дэвшиж буй бөгөөд маргаашийн санал хураалтаар хэн нь 75 дахь УИХ-ын гишүүн болох нь тодрох юм.
Дахин санал хураалтыг бэлтгэлийг бүрэн хянасан бөгөөд бүх автоматжуулсан машин хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээллийг тус тойргийн хороон дарга мэдээлсэн.
Тус тойрог нийт 179824 сонгогчтой юм байна.
СХД-ийн Тамгын газар, 26-р тойргийн хорооноос нийт Сонгинохайрханчуудад сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Санал хураалтад хувь заахгүй бөгөөд нийт санал өгсөн ирцээс хамгийн их санал авсан нь УИХ-ын гишүүн болох юм.
URL: