ROLEX брэндийг үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф..

Rolex-Submariner-HD-WallpaperROLEX өөрөө өөрийнхөө зах зээлийг бэлтгэж хэрэглэгчээ бэлтгэсэн үнэхээр гайхамшигт брэнд юм. Тухайн үед хүмүүсийн хэрэглэдэг цаг бүгд л Халаасанд хийдэг цаг байсан бол Ханс Вильсдорф халаасны цаг хийсэнгүй, харин хүмүүсийн бугуйнд зүүх боломжтой цаг үйлдвэрлэж хэрэглээгээ бий болгосон юм. Энэ бол яах аргагүй ROLEX брэндийн гайхамшиг болон үлдсэн.

ROLEX брэндийг үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф
Үүсгэн байгуулагч Ханс Вильсдорф нь Бавари гаралтай бөгөөд 12 насандаа өнчирч, 24 насандаа цагны үйлдвэртэй болохоор сэтгэл шулуудсан нэгэн аж.
 
Лондон хотноо ажиллаж байсан тэрээр 1905 онд “Вильсдорф ба Дэвис” хэмээх компани байгуулжээ. 1960 онд насан эцэс болтлоо “Худалдаачин” гэсэн нэрээр бүхий л албан ёсны бичиг баримтад гарын үсэг зурж байсан агаад өөрийгөө цаг үйлдвэрлэгч гэж хэзээ ч зарлан тунхаглаж байгаагүй аж. Халаасны цаг ноёрхож байсан тэр үед тэрээр бугуйн цаг хийх болжээ. Тогтооход амархан, хэлэхэд хялбархан, богинохон үгээр бүтээгдэхүүнээ нэрлэхийг эрмэлзсээр “Ролекс” гэж нэрлэх болжээ. Энэ нэр 1927 оны 11 дүгээр сарын 24-нд Ролекс Оустер маркийн цагийг үйлдвэрлэж гаргаснаар дэлхийд алдаршиж түүхээ бичүүлэх болжээ. Энэ цаг худалдаанд гараад жил болсны дараа “Daily Mail” сонинд бүтэн нүүр сурталчилгаа тавигдсан нь цагны үйлдвэрийн сурталчилгааны эхлэл болсон байна.
Ролекс (Rolex) маркийн цаг нь өндөр үнэ, чанар, чамин ганган. хийц загварын хувьд цагийг он, cap, өдөртэй болгож, улмаар ус, тоос шороо нэвтэрдэггүй, урвалд идэгдэж зэврэхгүй болгож сайжруулжээ. Ролекс нь Швейцарьт үйлдвэрлэдэг баталгаажсан цагны хамгийн том үйлдвэрлэгч юм. Дэйтона (Daytona) маркийн цагийг зэвэрдэггүй металлаар хийдэг бөгөөд ихээхэн эрэлттэй бүтээгдэхүүн юм. Энэ цагийг авч худалдахын тулд худалдаачид гурваас долоон жил хүлээдэг байна. Цаг цуглуулагчид энэ цагийг авахын тулд 15,000 ам.доллар төлдөг ч тохиолдол байдаг аж.
Ролекс, Оустер маркийн цаг нь гоё сайхан, чанар, загвар болон алдаагүй явдаг талаараа цагны ертөнцийг хаанчилж байна. Cellissima Tonneau маркийн цаг үйлдвэрлэх болсноор Ролекс компани нь бүтээгдэхүүнийхээ хүрээг өргөжүүлсэн билээ. Энэ загварын цаг нь Ролекс маркийн дотроос үнэт эрдэнийн чимэг бүхий цаг юм. Өнөө үед Ролекс гэдэг үг нь дэлхийн орчин үеийн спорт, баялаг, төгс төгөлдөр байдал болон эрчимтэй амьдралын загвартай агаар нэг сонсогдох болжээ. Ийм ч учраас дэлхийн нэртэй жүжигчид, уулчид, морин спортынхон, хайгуулчид, гольфчид, поло тоглогчид, уралдааны машин унагчид, алдартай бүтээгдэхүүн юм.
Ролекс гэдэг нь барааны нэр боловч уг нэр нь XX зуунд хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх үзэгдэл болон хувирсан. 1908 оны 7 дугаар сарын 2-нд Ханс Вильсдорф хэмээгч Ролекс маркийн цагийг анх бүртгүүлж байсан түүхтэй. 80 жилийн дараа тэрээр дэлхийн хамгийн том, хүчтэй үйлдвэрлэгч болж чаджээ. Ханс Вильсдорф тооны аргыг ашиглан “тасралтгүй” явдаг цагийг анх бүтээсэн байна. Алдарт “Ролекс Оустер” маркийн цаг нь мушгиснаас хойш 35 цаг тасралтгүй явдаг. Дараа нь Ролекс тэшүүрчид, теннисчид бүгд л энэхүү брэндийн элч төлөөлөгчид болж тус брэнд нь тэдгээрийн эрч хүч, авьяас чадвар, мэргэжлийн түвшин, амьдралын хэм маягийг илэрхийлэх болсон аж. 1953 онд Эверестийн оргилд түүхэн авиралт хийсэн ноён Эдмонд Хиллари Ролекс Оустер маркийн цаг зүүж явсан түүхтэй. 25 жилийн дараа энэ оргилыг мөн байлдан дагуулсан Рейнхолд Месснер алдарт Ролекс цагийг зүүж явжээ.
WWW.FACT.MN

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих